Field Pennycress

Хөдөөний бираага (цэцэг, навч, үр) (монгол)
Ярутка полевая (ру́сский)
Thlaspi arvense (latīna)

тэмээн тавхай- нутгийн нэршил

Эрсдэлгүй хэрэглэх арга: Өдөрт 6 г. |3г х 2 удаа| Энэ тун хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн эрсдэлүүд үүснэ.

Цэцэг, навчны ханд: 1-2 амны хоолны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж 1-4 цаг хандалж, шүүнэ. Өдөрт 60 мл-аар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно. Навчийг салатанд хийж идэж болно.

Цэцэг, навчны идээшмэл: 5–7г –ыг 100 мл усанд хийж, хагас нь ширгэтэл буцалгаад, өдөрт 2 удаа балгана.

Нунтагласан үр: Өдөрт 1-3г-аар 2 удаа халуун бүлээн усаар даруулж иднэ. Эсвэл зөгийн балаар даруулж ууна. Эсвэл 1-2 амны цайны халбагыг 100 мл усанд хийгээд 4-5 минут буцалгаад 2 цаг хандалж, шүүнэ. Өдөрт 1 амны хоолны халбагаар 3 удаа ууна.

Үрийг хуураад, хатаагаад, нунтаглаад хоол амталж болно.

Нэг удаагийн уулт: 21-60 хоног, завсарлага: 14 хоног.

Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө угаана. Хандандаа маалингын тос дусаана. Дараа нь идээшмэл нэвчүүлсэн тампон шургуулна.

Амталгаа: Усан ханд нь ногоон шаргал өнгөтэй, үр тариа лугаа адил амттай, элдэв үнэргүй.

Actions

Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.

Indications

Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.

  • Lymph system

  • Edema
    • нүүр цэлхэрэн бие хавагнах

References

  • Encyclopedia of Mongolian Medicinal Plants by B.Boldsaikhan, 2500 жилийн өмнөөс судраар дамжсан биомэдээлэл, Тэргүүн дэвтэр, Түвэд-Латин-Монгол-Орос, Шүүн ариутгасан доктор (Sc.), проф. Ч.Санчир, Улаанбаатар, 2004
  • У.Лигаа “Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор”, Дэд дэвтэр, “Арцот” ХХК, Улаанбаатар, 1997
  • “Бабушкины рецепты” сонин, №09 /313/ Март 2008
  • Анагаах арга билиг /Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин/, 2009 он, №02 /134/
  • Анагаах арга билиг /Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин/, 2009 он, №06-1 /140/
  • Анагаах арга билиг /Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин/, 2009 он, №06-2 /141/
  • Анагаах арга билиг Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин №23 /176/ 2010
  • “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №11 /227/ Июнь 2011т-“Травинка” №01 /315/ 2012
  • www.files.embedit.in
  • www.missfit.ru
  • zakupator.com
  • ecotopia.ru
  • stapravda.ru
  • www.naturalmedicinalherbs.net
  • getwellnatural.com
  • www.herbal-organic.com
  • pmc.ncbi.nlm.nih.gov
  • ask-ayurveda.com
  • marislavna.ru
  • kiberis.ru
  • magazintrav.ru
  • liratrav.ru
  • greelife.ru

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.

  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.

  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.

  • Possibly not recommended for some cases.

  • Contraindicated for cases diagnosed by doctor.