Хөдөөний бираага
Field Pennycress (english)
Ярутка полевая (ру́сский)
Thlaspi arvense (latīna)
тэмээн тавхай- нутгийн нэршил
Арга: ГДХ: 1-2 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж 1-4 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 70мл-аар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Нунтагласан үрийг өдөрт 0,3-0,5г (1-2 чимх)-аар шууд усаар даруулж 3 удаа ууна. Хоол амталж болно.
Нялх навчийг салат, бусад хоолонд хийж болно.
Нэг удаагийн сувилгаа: 21-30 хоног. Завсарлага: 7 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын эсвэл хумсанцэцгийн тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэл нь ногоон шаргал өнгөтэй, үр тариа лугаа адил амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Вирус устгах
- Гарднерелла нянгийн халдвар
- Зууралдуулах, аргаах
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Трихомонас нянгийн халдвар
- Үл исэлдүүлэх
- Үрэвсэл дарах
- Хөлөргөх
- Хумсны мөөгөнцөр
- Цэр ховхлох
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
- Элэг хамгаалах
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- www.missfit.ru
- zakupator.com
- ecotopia.ru
- stapravda.ru
- www.naturalmedicinalherbs.net
- getwellnatural.com
- www.herbal-organic.com