Гарднерелла нянгийн халдвар
Gardnerella vaginalis (english)
Гарднерелла вагиналис (ру́сский)
Синоним: Гемофильная палочка буюу Haemophilus vaginalis
Үтрээний бичил орчилд байх нийт бичил биетийн 1% гарднерелла нян байвал эрүүл гэж үзнэ. Бэлгийн замаар үл халдварлана.
Trichomonas vaginalis болон G. Vaginalis төсөөтэй шинж тэмдэгтэй.
Хоол унд: Исгэсэн хоол хүнс |тараг, ингэний хоормог, даршилсан байцаа|, хүрэн манжин, сармис, хар чавга, далайн байцаа, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, шар ус хэрэглэж, ус ихээр ууна.
Алимны исгэсэн шүүсийг зөгийн балаар амталж өдөрт 2 удаа ууна.
Үхрийн нүдний үр жимс, навчийг цай шиг ууж болно.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс:
Хурц амтлагчид, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс.
Сармисаа үтрээнд шургуулахгүй байх.
Нийлэг дотуур хувцас, бариу хувцас өмсөхгүй байх.
Үтрээний гарднерелла нянгийн халдварын үеийн сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь үтрээний бичил орчлыг бүрдүүлэх, даршилсан байцаа, тараг идэх |Lactobacillus species буюу лактобацилл бичил биет|, гарднерелла нян устгах, зөвхөн байгалийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх |be treated with all natural regimes|, үрэвсэл дарах, дархлаа тэтгэх, дасган зохицуулах |их зул, алтангагнуурын үндэс|, ХГЗ, үтрээнд өнгөр тогтооход чиглэгдэнэ.
Амьсгалдаг даавуун дотуур хувцас, хөнжлийн даавуу хэрэглэнэ.
Нийтдээ 3-4 сар уугаад үр дүн гарахгүй бол эмийн эмчилгээ |медикаментозное лечение|-нд шилжинэ.
Эмчилгээ 3-12 сар, зарим тохиолдолд түүнээс ч удаан үргэлжилнэ.
Эмчилгээ үр дүнтэй болсон эсэхийг мэдэхийн тулд 4-6 долоо хоногийн дараа шинжилгээ хийлгэнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдах
- Дархлаа сулрах
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Жирэмсэн эх
- Нарийн гэдэсний үрэвсэл
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Трихомонас нянгийн халдвар
- Үтрээ өнгөргүй болох
- Хламидия нянгийн халдвар
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хоолны хордлого тайлах
- Хүний дархлаа хомсдолын вирус (HIV)
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цаг агаарын өөрчлөлт
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Арьс, үтрээ хуурайших
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бэлгийн үед өвдөх
- Дутуу төрөх
- Загатнаа
- Өндгөвчний дагуурын үрэвсэл
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Умайн хүзүүний улайлт
- Ураг зулбах
- Үргүйдэл
- Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл
- Хэвлий, цавиар өвдөх
- Шээс өвдөж гарах
- Шээсний цоргоны (сувагны) үрэвсэл
- Шээхэд халуу оргих
- Эвгүй үнэртэй юм гарах
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- spbkvd1.ru
- en.wikipedia.org
- abc-medicina.com
- www.zdorovie-33.ru
- www.kirov.kp.ru
- www.prodenas.ru
- www.healthline.com
- www.medicalnewstoday.com
- www.mindbodygreen.com
- www.ncbi.nlm.nih.gov
- www.researchgate.net
- clinica-opora.ru