Crohn’s Disease
Бүдүүн гэдэсний Кроны өвчин (монгол)
Болезнь Крона (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг: Гэдэс гүйлгэх, өвдөнө, халуурна, толгой өвдөх, өтгөн тостой гарах /steatorrhea/, цустай гарах, ядрах, хоолонд дургүй болох, эрчимтэй турах, шулуун гэдэснээс цус гарах, бүдүүн гэдэс нарийсах, бөглөрөх /fistulas/.
Улмаар цус багадалт үүснэ.
Болзошгүй учир шалтгаанууд: Яг юунаас болдог нь тогтоогдоогүй. Антибиотек их уусан. Хоолны харшилтай байсан. Авто дархлааны нян үүссэн. Түүнчлэн уламшлал байх магадлалтай гэж үздэг.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Ясны шөлөнд цагаан чанаж ууна. өөх тосгүй хоол, тараг, загасны ба маалингын тос, үр, хүүхдийн хоол, хушга, хүрэн манжин, нохойн хошуу, лийр, жигнэсэн хоол /лууван, тахианы мах, шар будаа, сагадай, хошуу тариа/,
Аминдэм, эрдэс бодис: “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TG): Гэдэсэн дээрээ халуун жин тавьж болно. Явган явах, шогшох, дугуй унах, аеробек болон йога, гүнзгий амьсгааны дасгал, иллэг, бясалгал, өөрөө эдгэрч байна гэж бодох, залбирах /Hypnosis/ хийх. Зүү тавих эмчилгээг үр дүнтэй гэж үздэг.
Гурав хүртэл жил эмчилнэ.
Бие махбод, түүний дотор бөөрний дээд булчирхайг сайжруулах эмчилгээ, сувилгаа нь бөөр, цус цэвэршүүлэх, авто дархлааны эсийг устгах, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Маргарин, цөцгий, кофе, цай, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, саахар, сүү, бяслаг, шар айраг, дрожжь, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
http://narodnaiamedicina.ru/kak-lechit-yazvennyj-kolit.html