Үе үетэх (үе, мөгөөрсний суулт)
Osteoarthritis (OA) (english)
Остеоартроз (гонартроз) (ру́сский)
(үе ясжих)
Өнөөгийн болон хожмын үндсэн зовуурь, шинж тэмдэг (PCSS|PCCS):
- Нуруугаар ойр ойрхон өвдөх, хөших |цаашлаад нуруунд ачаалал өгөх үед өвдөж байгаа бол нурууны дисктэй холбоотой өвдөлт юм|
- Хөл, гуя руу өвдөж байвал нуруу дагасан мэдрэлийн эс, ёзоор дарагдаж байна гэж ойлгох хэрэгтэй.
- Хүзүүний ясны шохойжилтын үед толгой эргэх, зүрх, чих, нүдэн тушаа газар өвдөх,
- Сонсгол, хараа муудах
- Гар, хөлийн хуруу мэдээгүй юм шиг болж бадайрах
- “Шоргоолж” явж байгаа юм шиг эрвэгнэх
- Бөхийж хөдлөхөд хүзүүгээр өвдөх гэх мэт болой.
Тамирчид бэлтгэл дасгалаа гэнэт зогсоосноос нурууны суулт үүсэх өндөр магадлалтай.
ХООЛ ХҮНС: Шүлтлэг хоолоо ихэсгэж, хүчиллэг хоолоо багасгах хэрэгтэй. Шүлтлэг хоол ундыг дор хаяж нэг, хоёр жил тогтмол хэрэглээд ирэхээр үр дүн гардаг. Өөрөөр хэлвэл, зүйл бүрийн үр жимс |банан, хөх нэрс, ханборгоцой зэрэг үл исэлдүүлэгчид|, ногоо, цэцэгт байцаа, улаан чинжүү, бүхэл үрийн үр тариа, түрэг шош, элдэв самар, наранцэцэг зэрэг үр, шар буурцаг, бүйлс, хуш, туулайн бөөрний самар, загас, гахайн мах, оливийн тос хэрэглэнэ.
Иймэрхүү орц бүхий загварын хоолыг Газрын дундах тэнгисийн хоол гэнэ. Өөрөөр хэлвэл, энэ нь үе мөч, үе үетэх үеийн үндсэн хоол хүнс байх ёстой.
Гадаадын хэвлэлүүдэд дээрх хоолноос бууцай, жүрж, бүйлсийн самар, яргай /хулд, цагаалж Salmon загас/ загасыг ихэнхидээ онцолж бна.
Малын толгой шийрээр хийсэн цэлцэгнүүр /ясанд маш сайн тэжээл болно/, уураглаг хоол түлхүү иднэ. Өдөрт 1,5-2 л цэвэр ус ууна. Ургамал, жимсний цай ууж болно.
Ургамлаар эмчлэгч, америкийн эмч Жон Рей Кристофер дараах хоол хүнсийг санал болгосон бна. Үүнд:
- Уутан хальст улаан чинжүү
- Алимны исгэсэн шүүс /Жинхэнэ алимынх байх ёстой. Синтетик бол болохгүй шүү/
- Өдөртөө хангалттай ус уух.
- Шанцай, өргөст хэмх, алим, луувангийн шинэ шүүс уух.
Үе үетэх, үе мөч өвдөхөд бета каротин, Омега -3 өөх тос, биофлавонойд агуулсан хоол хүнс ахиухан хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь, эдгээр биологийн идэвхит нэгдэлүүд нь үений мөгөөрс, дотоод шүүрлийн шингэнийг тэжээн нөхөн төлжүүлж байдаг аж. Тухайлбал,
Бета каротин |Beta-carotene| агуулсан хоол хүнс
Энэ нь үе мөчийг гэмтээдэг бодисыг саармагжуулдаг үл исэлдүүлэгч бодис агуулсан байдаг. Үүнд:
- Цэцэгт байцаа
- Гичний навч
- Амтат төмс
- Бууцай
- Яншуй
- Гүйлсийн жимс
- Батраш
- Шаргаа
- Цагаан гаа зэрэг болой.
Омега- 3 өөх тосны хүчил Үүнд:
· Загас, далайн хоол
· Маалингын үр, тос
· Хушга
· Яргай загас зэрэг болой.
Биофлавонойд |кверцетин, антоцианидин| quercetin and anthocyanidins агуулсан хоол хүнс Үүнд:
Энэ нь хүчтэй үл исэлдүүлэгчид юм.
Тухайлбал, кверцетин нь аспирин шиг дааврын бус үрэвсэл дарагч эм |nonsteroidal anti-inflammatory medications|- тэй адил төстэй үйлдэлтэй билээ.
- Цэцэгт байцаа
- Хөх ба хар нэрс
- Үхрийн нүд
- Какао
- Чангаанз
- Сонгино (улаан, шар, цагаан)
- Цангис, анис, чацаргана, усан үзэм, ялангуяа усан үзмийн яс, улаан ба хар тэс, нохойн хошуу, улаан улаазгана, үхрийн нүд, анар жимс, алим (хальстай нь иднэ)
- Лууван гэх мэт болой.
АМИНДЭМ, ЭРДЭС БОДИС: Кальци, цайр, магни, манган, зэс, бор, фосфор, “В”, “Д”, “А”, “К”, “С” аминдэмүүд.
Том навчит голгүй байцаа /kale/, бууцай, туурмын болон луувангийн навч “К” аминдэм ихээр агуулна.
Энд дурдахад Д аминдэм нь үений мөгөөрсийг төлжүүлдэг ба тэрээр загас, далайн хоол, сүү, тараг, өндөг, шар буураг зэрэг бүтээгдэхүүнд агуулагдана.
Зайлсхийвэл зохих зүйлс: Төмс, улаан лооль, хаш, хар перец зэрэг Solanaceae овгийн ургамал ногоо, гаазтай ундаа, архи дарс, тамхи, бяслаг, нойрсуулагч эм, тайвшруулагч эм, кафейн, нимбэгний овгийн үр жимс, түрэг шош, дээд гурилын бүтээгдэхүүн, саахар, давс болон утсан хоол, хурганчих, бөөрөнхий байцаа.
Өндөр хэмд чанасан хоолонд “AGEs- advanced glycation end products” (AGEs) хэмээх хортой бодис үүсдэг бөгөөд тэрээр үе мөч, ЗСӨ, чихрийн шижинг өдөөдөг бна. Энэ бодис нь хүний биед байдаг бөгөөд хоолоор дамжиж орсноор энэ бодисын хэмжээ нэмэгддэг. Иймд хэт боловсруулсан болон богино долгионы зууханд хэт халаасан хоол унднаас болж өгвөл зайлсхийвэл зохино.
Өвдөгөөрөө удаан хугацаагаар нугаж суух /Squat буюу Сидение на корточках/-гүй байхыг зөвлөж байна.
Үе үетэх үеийн сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP буюу клинический протокол): Эмчилгээ, сувилгааны гол чиглэл нь жингээ багасгах |турах|, биеийн шингэнийг шүлтжүүлэх, булчин шөрмөсөө чийрэгжүүлэх, нуруу, хүзүү, өвдөг, тохой, шуу зэрэг үений уян хатан чанарыг дээшлүүлэх, биеийн тамираар тогтвортой хичээллэх, элэг, бөөр, тунгалгын эд эс, цус цэвэршүүлэх, давс гадагшлуулах, үрэвсэл дарах, усан эмчилгээ, бариа засал хийхэд оршино.
Дараах ургамлын бэлдмэлээр жин тавьж болно. Үүнд:
- Багваахайны цэцэгний хандмалаар;
- Хошуу тарианы нэвсийн хандны каашаар;
- Шүүдэргэнийн тосоор;
- Сармисны хандмалаар;
- Спиртэнд дарсан зуун наст, зөгийн балаар.
Халуун усаар ойр ойрхон угааж байх, усанд сэлэх, тусгай дасгал хийх, далайн давстай халуун бүлээн ваннанд орно. Жингээ багасгаснаар үенд өгөх ачааллыг бууруулах юм. Дугуй унах, явган явах эсвэл өдөрт 20 минут бясалгал хийх нь үр дүнтэй байна.
Дараах эмчилгээний дасгалыг хийж болно. Нэг дасгалыг дунджаар 5 удаа хийнэ. Үүнд:
- Алгаараа духаа арагш нь хүчтэй 3 удаа 7 секундын хугацаагаар дарна. Дараа нь эсрэгээр буюу урагш нь хийнэ.
- Зүүн шанаагаараа зүүн гарын алгаараа 7 сек турш хүчтэй дарна. Дараа нь эсрэгээр буюу зүүн тийш нь хийнэ.
- Толгойгоо арагш нь хөнгөн хаяж гэдийнэ. Дараа нь эрүүгээ цээжэндээ тулгаж доошлуулж дарна.
- Толгой, мөрөө тэгш байлга. Толгойгоороо алгуурхан баруун тийшээ тултал эргүүлнэ. Дараа нь зүүн тийшээ мөн адил хийнэ.
- Эрүүгээ цээжэндээ тулгаж дарна. Энэ байрлалаасаа толгойгоо баруун тийш эргүүлнэ. Дараа нь зүүн тийшээ эргүүлнэ.
- Толгойгоо арагш нь гэдийлгээд энэ байрлалаасаа баруун чихээ мөрөндөө хүртэл толгойгоо хазайлгана. Дараа нь зүүн тийшээ мөн адил хийнэ.
Энд өвдөгний үений мөгөөрсний суултанд зориулж, дараах багц дасгалыг онцлож байна. Үүнд:
Хэвтэж байгаад хөлөө сунгаж, мөн нугална. Баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн хийнэ. Үүнийг өглөө, оройдоо тус бүр 5 удаа хийнэ.
- Нэг хөлөө шатан дээр өргөж тавиад нөгөө хөлөө өргөж зэрэгцүүлэн тавина. Анх өргөсөн хөлөө буцааж доод шатанд тавина. Нөгөө хөлөө мөн буцааж нөгөө хөлтэйгээ зэрэгцүүлэн тавина. Гүнзгий амьсгаа авна. Хоёр хөлөөрөө ээлжлэн хийнэ. Хэцүү байвал шатнаас барьж болно. Нэг минутанд гишгих шатныхаа тоог алгуур нэмэгдүүлж болно.
- Түшлэгтэй сандал түшээд сууж босно. Өвдөгний өнцөгийг 90 хэмээс багасгаж болохгүй. Энэ дасгалыг 10 удаа хийнэ.
- Юман дээр суугаад хөлөө ээлжлэн сунгаж тэгшлэнэ. Буцааж нугална. Энэ дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн тус бүр 4 удаа хийнэ.
- Юм налж суугаад хөлөө тэгшлэнэ, сунгана. Энэ дасгалыг 10 удаа хийнэ.
- Сандал дээр суугаад босно, буцаад сууна. Энэ дасгалыг 1 минут хийнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Архаг ядаргааны хамшинж, булчин шөрмөсний эмзэглэл
- Ауто дархлааны өвчлөлүүд
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бодисын солилцооны хамшинж
- Гар, хөл даарах
- Гэр бүлийн удамшил
- Дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдах
- Жирэмсэн эх
- Кушингийн өвчин
- Нас ахих
- С реактив уураг ихдэх (CRP)
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Таргалалт (тураах)
- Тулай
- Хламидия нянгийн халдвар
- Хөдөлгөөний дутагдал
- Цэвэршилт
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шегрены синдром
- Эстрогены хомсдол
- Яс, зөөлөн эдийн бэртэнгэ
- Ясны сийрэгжилт
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бие сулрах
- Гар, хөл бадайрах чимчгэнэх
- Нүд харанхуйлах
- Толгой эргэх
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Хүзүү хөших
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чих шуугих
- Яс ургах
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- koleno21.ru
- www.practicalpainmanagement.com
- Encyclopedia of Homeopathy
- www.webmd.com
- www.evdokimenko.ru
- moyaspina.ru
- www.arthritistoday.org
- “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №10 /226/ Май 2011
- “Анагаах арга билиг” Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин №01 /178/ 2011
- ru.wikipedia.org
- cyberleninka.ru
- laesus-de-liro.livejournal.com
- www.spine-health.com
- en.wikipedia.org
- www.jaseng.ru
- www.infox.ru
- www.webmd.com
- kuncevoclinic-ok.ru
- artracam.com
- lech-delo.by
- “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №15 /231/ Август 2011
- hawthornxherbs.com
- www.dornodmedee.mn
- www.mysportphysio.com
- vashaspina.ru
- mz-clinic.ru
- doctorpiter.ru
- grizhy.ru
- spine5.com
- www.facebook.com
- www.ncbi.nlm.nih.gov
- www.healthline.com
- sustavartroz.ru
- adamzdorovie.ru
- www.healthline.com
- www.youtube.com