Усан үзмийн ясны тос
Grape Seed Oil (english)
Масло виноградных косточок (ру́сский)
Vitis vinifera oleum (latīna)
Арга: Өдөрт 1-3 цайны халбагыг өлөн дээрээ ууна эсвэл хоолонд хийж иднэ. Салатанд хийнэ. Арвайн замбаа зуурч идэж болно. Нэг удаагийн сувилгаа: 7-21 хоног. Завсарлага: 21 хоног.
Цус шингэрүүлэгч, холестерин, цусны даралт бууруулагч эм, цус нөжрөхийг зогсоох эмтэй хавсарч уухгүй. Төмрийн бэдмэлийг 2 цагийн зайтай ууна.
Тослог арьс, хуйхны намарс /seborrheic eczema/-т хэрэглэх нь зохимжгүй. Усан үзмийн үрийн тос нь элэгэнд шимэгддэг эмүүдтэй зөрчилдөх тул эмчтэйгээ зөвлөлдөнө. Тосны өнгө: шар ногоон, амтгүй, үнэргүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Нүдний хараа сайжруулах
- Үрэвсэл дарах
- Хоолны хордлого тайлах
- Цус шингэрүүлэх
- Шарх, шархлаа аниулах
- Эмийн хордлого тайлах
- Эхийн сүү саамшуулах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
- Ялзмаг хор гадагшлуулах