Нойр булчирхайны архаг үрэвсэл
Pancreatitis (english)
Хронический панкреатит (ру́сский)
Хоол хүнс: Хоолыг бага багаар иднэ. Нэг дор их идэхгүй. Нухаш хэлбэрээр идвэл сайн. Хоолны өмнө алимны исгэсэн шүүс (ACV) ууж байх. Энэ нь нойр булчирхайны энзем буюу ферментийн үүрэг гүйцэтгэнэ.
Хальстай нь чанасан төмс, түүний шөл, сүү, тараг, исгэсэн хүнс, аарц, мах, тахиа, загас, хошуу тариа, шар будаа, сагадай, хүүхдийн кааш, алим, лийр, тарвас, хан боргоцой, хар перец, өргөст хэмх, улаан лооль, шар буурцаг, далайн байцаа, хүрэнг манжин, хулууны үр, хүнсний ногоо иднэ.
Даршилсан байцааны бүлээн шүүс /рассол/-ээс 0,5 аягаар хоолноос өмнө өдөрт 2-3 удаа тогтмол ууна.
Хошуу тариа уух арга: 1 аяга хальстай хошуу тариаг нунтаглаад /миксирдээд/ 2 аяга буцлам халуун усанд хийж шөнөжин дэвтээж идээшүүлж өглөө нь шүүнэ. Энэ цагаан идээшмэлийг хошуу тарианы сүүнцэр гэнэ. Өдөрт ½ аягаар 2-3 удаа ууна. Шар гаа, зөгийн балаар амталж болно.
Рашаан уу. Нохойн хошууны үр жимсний цай, идрээ ууна.
Ашигтай өглөөний хоол: Сагадай + тараг.
Хүчтэй өвдөх үед нь 1 аяга халуун ус балгаж ууна.
Нойр булчирхай хатуурах, үрчлээтэхээс сэргийлэхийн тулд өдөрт 20 минутаар шогшиж гүйгээрэй. Хоол идэхийн өмнө гэдэсээ алгаараа цагийн зүүний дагуу тойруулж үрээрэй, дарж нухаарай.
Орос жор: Нэг нимбэгээр 2-3 минут хальстай нь чанаад нэг талынх нь үзүүрийг огтолж түүгээр нь шүүсийг нь шахаж авна. Ийм шүүсэн дээр шинэ өндөгний шарыг хийж хутгаад өлөн дээрээ ууна. Энэ бэлдмэлийг уусны дараа 4 цагийн турш юм идэж болохгүй. Дараагийнхыг 3 хоног болоод уух ба 30 хоног ийм аргаар ууна. Бүрэн эмчилгээ: 3 курс /удаа/ буюу 90 хоног. Мөн хоол идэх бүрдээ панкреатин гэдэг эм ууж байсан. Өөх тостой, шарж хуурсан хоол иддэггүй байв.
Аминдэм, эрдэс бодис: “А”, “Е”, В-12, С аминдэм, Омега-3 өөх тос, кали, натри, цайр, кобальт, хром, никель, циркони, ванадий, селени.
Нойр булчирхайны үрэвслийн үед кали, натри дутагддаг.
С аминдэм нойр булчирхайны эд эсийг үл исэлдүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Нойр булчирхайны үрэвслийн үеийн сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь ХГЗ-д өнгөр тогтоох, үрэвсэл дарах, нойр булчирхайны инсулин, глюкагон даавруудын ялгаруулалтыг нэмэгдүүлэх, агчилт тавиулах, цөс хөөх, унгуулах, хоолны дуршил өдөөх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, нян устгах |антибиотик|, биеэ шүлтжүүлэх (pH), аль болох байгалийн эко бүтээгдэхүүн хэрэглэх, стрессээс зайлсхийх, биеийн жингээ барих, мацаг барихад чиглэгдэнэ.
Ихээр өвдөх үед өлсөх хэрэгтэй. /1-2 хоногоос удаан биш/ Хүйтэн жин тавьж болно.
Бариа засал, хэвлийн иллэг |Having chiropractor manipulations and abdominal massage|, бясалгал өндөр үр дүнтэй.
Дасгал хөдөлгөөн, биеийн тамир байнга хийнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Зөгийн бал, саахар, шоколад, торт, хийжүүлсэн болон согтууруулах ундаа, оргилуун дарс, гүүний айраг, шар айраг, өөх тостой болон хуурсан, утсан ба лаазалсан хоол, малын элэг, бөөр, тархи, загасны түрс, чанасан өндөг, усан үзмийн шүүс, түрэг шош |эслэг ихтэй хоол|, кофе, хар, ногоон цай, давс, мөөг, хурган чих, байцаа, туурам, жүрж, банан, инжир, мандарин, түүхий шар манжин, бууцай, сармис, өрөм, цагаан тос, хэт иссэн тараг, хатаасан жимс, мөхөөлдөс.
Халуун жин тавьж болохгүй.
Байнга эм уухаас татгалзах, тухайлбал, өвдөлт намдаагч эм, үрэвсэл дарагч эм гэх мэт. Үүний оронд тахианы шөл, шар гаа, цагаан гаа, багваахай, нимбэг, яншуй хэрэглэхийг хичээх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний дутагдал
- Гэр бүлийн удамшил
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Ходоод, хос, улаан хоолойны шархлаа (ХХШ)
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Цөсний чулуу
- Элэг, цөсний хүүдийн үрэвсэл
- Элэгний архаг үрэвсэл
- Элэгний хатуурал
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Алаглай
- Ам гашуун оргих
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Арьсан дээр улаан мэнгэ гарах
- Бие сулрах
- Бөөлжис цутгах
- Бөөлжих
- Гар, хөл даарах
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Гэдэс дүүрэх
- Дархлаа сулрах
- Дотор бачуурах
- Зүрхний хэм түргэсэх
- Өндгөвчний наалданги
- Өтгөн тостой гарах
- Туранхай байх
- Халуурах
- Ходоод цанхайж өвдөх
- Хоолны шингэц муудах
- Хордлого амархан авах
- Хэвлий, цавиар өвдөх
- Хэл өнгөртөх
- Хэхрүүлэх
- Цөсний хана зузаарсан
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шалтгаангүй хөлрөх
- Шингэнээ алдах
- Шүлс ихээр гоожих
- Элэгний өөхшилт
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- “Здоровье” Аргументы и факты сонин, 2004 он, №05
- www.lifescript.com
- 10diet.net
- www.pankre.ru
- “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №15 /231/ Август 2011
- znaharka.com.ua
- fitohome.ru
- www.medn.ru
- “Өглөөний сонин” №223 /546/ 2008
- “Лиза” сэтгүүл, 2009 он, №17
- bublik.delfi.ee
- pankreatitu.net
- www.aif.ru
- www.integrativepractitioner.com
- drjockers.com
- www.askanaturopath.com
- www.buoyhealth.com
- www.verywellhealth.com
- courses.lumenlearning.com
- www.healthcommunities.com
- www.youtube.com