Хусны хаг

Birch Lichen (english)
Лишайники на березах (ру́сский)
Үндсэн арга: 1-2 цайны халбага 250-300 мл ус /сүү/-анд хийж, 5-8 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-80 мл-аар хоолноос 20-30 минутын өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Нэг удаагийн сувилгаа 14-30 хоног. Завсарлага 14 хоног.
Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, гашуун амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Байгалийн антибиотик
- Бие махбодыг тамиржуулах, тамир тэнхээ оруулах
- Биеийг гаднын хорт бодисоос цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Үрэвсэл дарах
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хумсны мөөгөнцөр
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах