Бэлгийн сулрал

Erectile dysfunction (ED) (english)
Эректильная дисфункция (ру́сский)
Шодой хөвчрөхгүй болох нь насны хөгшрөлттэй ямар ч холбоогүй гэж эрдэмтэд үздэг.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Хэрэглэвэл зохих хоол хүнс: Далайн хоол, загас, үзэм/“An amino acid called Arginine” хэмээх аминхүчлийн бодистой тулбэлгийн үед үр дүнтэй байдаг/, хушга самар, тоор, ханборгоцой, анар жимс, шанцай, байцаа, улаан лооль, хаш, яншуй, сонгино, сармис, шар гаа, хар перец, түүнчлэн арвай, хошуу тариа, сагадай, цагаан будаа зэрэг бүхэл үрийн тариа, тэдгээрийн кааш, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, усан үзмийн тос.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь дотоод шүүрлийн дааврын тэнцвэрийг хангах, тухайлбал, тестостерон нэмэгдүүлэх, булчингаа хөгжүүлэх /штанг, гиритэй дутуу сууж босох/, хорт зуршилаас татгалзах, бусадтай харилцах харилцаагаа эерэг болгох, эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн сайн хийхэд чиглэгдэнэ.
Зүү эмчилгээ үр дүнтэй байх магадлалтай.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Андрогены илүүдэл
- Архаг стресс
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бодисын солилцооны хамшинж
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдах
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Зөнөглөх буюу Альцхаймерын өвчин
- Зүрх судасны өвчин (ЗСӨ)
- Зүрхний шигдээс
- Кушингийн өвчин
- Мэдрэл сульдлын хамшинж (МСХШ)
- Нойргүйдэл
- Прогестероны хомсдол (ПХ)
- Пролактин дааврын илүүдэл
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Салгалах өвчин
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Тараагуур судас тостон хатуурах
- Тархинд цус харвах, саажих
- Түрүү булчирхай томрох
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Түрүү булчирхайны хорт хавдар
- Уураг тархи, нугасны тархмал хатуурал
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хумсны мөөгөнцөр
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Эстрогены давамгайлал (ЭД)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.herbco.com
- med-look.ru
- edaplus.info
- ndnr.com
- narodnaiamedicina.ru
- med-look.ru
- www.healthy.net
- www.medovo.ru
- iashindia.com