Намгийн жав
Masterwort Leaf and Roots (english)
Листья и корни горичника болотного (ру́сский)
Peucedanum palustris (latīna)
(Жавын цэцэг, навч, үндэс)
Шим тус: Шүд өвдөх /хөвөнд шингээж зууна/, алаглай, халзан болох, хорт амьтанд хазуулах яс, үе, биед шар ус дэлгэрсэн, үе мөч, булчин, нуруугаар өвдөх, асуух нурууны болон нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл, хэрлэг, тулай, нурууны нугаламын ивэрхий /уухын сацуу угааж шавшина/, вирусын гаралтай арьсны цэврүүт үсэрхийлэл, хомхой долоох (Herpes simplex), дархлааны эрчимт хормсдол /HIV/, ханиад томуу, ЦДИ, өтгөн хатах, чихрийн шижин, амнаас эвгүй үнэр үнэртэх, хорт хавдар \хөх, дэлүү, элэг\, гэдсээр хатгуулах, ходоод, гэдэс хямрах, нойргүйдэл, элэг, цөс, бөөр, дэлүүний үрэвсэл, ходоодны галын илч доройтоход хэрэглэнэ.
Үйлдэл: Үл исэлдүүлэх /эсийн хуваалтыг сааруулна/, цусны даралтыг бууруулах, цус цэвэршүүлэх, шээс туух, вирус устгах, цэр ховхлох, өвдөлт намдаах, үрэвсэл дарах үндсэн үйлдэлтэй.
Арга: 1-2 цайны халбагыг 1-2 аяга усанд хийж 5-6 минут буцалгаад 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50 мл-аар 3 удаа ууна. ЦДБ, ХХШ, гэдэсний үйл ажиллагаа муудсан, хувь хүн тухайн бүтээгдэхүүнд онцгой мэдрэмтгий үед зохимжгүй. Нарны харшилтай үед эмчтэйгээ зөвлөлдөнө. Хэмжээ хэтрүүлж үл болно. Нэг удаагийн сувилгаа: 14-21 хоног. Завсарлага: 14 хоног. Идээшмэлийн өнгө: цайвар шаргал, амт: гашуун биш гэхдээ өвөрмөгц, гоё үнэртэй.Энэ нь эм биш.
Эмийн үйлдэл
- Дархлаа тэтгэх
- Үрэвсэл дарах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хумсны мөөгөнцөр
- Цус цэвэршүүлэх
- Цэр ховхлох