Стафилококкийн нянгийн халдвар
Staphylococcus Infection (english)
Стафилококковая инфекция (ру́сский)
ОХУ-ын Эмийн ургамлаар эмчлэгчдийн байгууллагын судалгаагаар халдварт нянгаар өвчлөгчдийн 42% нь стафилококкийн нянгаар, 10% нь стрептококкийн нянгаар өвчилсөн тоо бүртгэл байдаг. Харин эдгэрэлтийн дүн 85% байсан. Цаг хугацааны хувьд дунджаар 2-2,5 сарын дотор эдгэрч байсан байна.
Нийлэг антибиотекоор эмчлэгддэггүй стафилококкийн нян /antibiotic resistance staph bacteria/ сүүлийн үед олон олноор гарсаар байгааг судлаачид тогтоожээ. Түүнчлэн энэ нян 150 хэмийн халуунд 10 минут, наранд 12 цаг, цагаан архи, устөрөгчийн хэт исэл (hydrogen peroxide), хлор, давсны уусмалд тэсвэртэй аж.
Стафилококкийн нян нь хоолой, уушги, арьс, чих, нүд, уураг тархи, зүрх судас, ШБЗ, цус зэрэг биеийн эрхтэнийг өвчлүүлдэг тул зовиур, шинж тэмдэг нь аль эрхтэн өртсөнөөс хамаараад янз янз байна.
Хоол унд: Өдөрт дор хаяж 8-10 аяга ус ууна. Нүүрсус багатай хоол иднэ. Анар жимсний хальсны ханд ууна.
Загас, далайн байцаа, чацаргана, наргил мод, маалинга, оливийн тос, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, чанасан төмс, жигнэсэн мах, улаан усан үзэм, нимбэг, жимс, хүнсний ногоо, яншуй, улаан лооль, тарвасны үр, бөөрөнхий ба цэцэгт байцаатай салат, хоол /7 хоногт 5-6 удаа иднэ/, тараг, ингэний хоормог, кимчи, зөгийн бал, самар, хушга.
Шаргаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Ясны шөл, сармис, сонгино сайн иднэ.
Сонгино: Дунд зэргийн 2 ш сонгиныг хальстай нь жижиглээд 3 аяга усанд хийж 10 минут чанаад өдөрт 50мл-аар 3 удаа ууна. Энэ нь стрептококкоос гадна стафилококк, булчин задрах тахал /холера/, цусан суулга /дизентерийную/, сахуу /дифтерийную палочку/ болон сүрьеэний савханцар, трихомонадыг устгана.
Аминдэм, эрдэс бодис: “С” /өдөрт 100мг ууна/, “Д” аминдэм, цайр.
Стафилококкийн нян устгах зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь стафилококкийн нян /байгалийн антибиотек ууна/, вирус устгах, дархлаа тэтгэх, хувийн ариун цэвэр болон хүнсний эрүүл ахуйг сахих, ил шархаа хамгаалах, үрэвсэл намжаахад чиглэгдэж байвал зохино.
Ихэнхи сурвалжид нийлэг антибиотек уухаас өөр аргагүй гэж зөвлөдөг боловч зарим тохиолдолд энэ угшлын нянг устгахад пеницилин юм уу, бусад антибиотекийн эмүүд еэрэг үр дүн үзүүлэхгүй, харин ч халдварыг улам гүнзгийрүүлнэ гэж дурдсан бна.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Аминдэм, эрдэс бодис, хоол тэжээлийн дутагдал
- Архаг стресс
- Гар, хөл даарах
- Дархлаа тэтгэх
- Нохой бөөс зэрэг амьтны нянгаар үүсгэгдсэн өвчин (typhus)
- Түлэнхий
- Фагоцит хэмээх дархлааны эд эсийн гажуудал бүхий удамшлын өвчин
- Цусны хорт хавдар (цагаан бөөмтөх)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шүд өвдөх
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Бөөлжис цутгах
- Бөөрний дутагдал
- Бөөрний тэвшинцрийн үрэвсэл
- Буйлны суулт
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Давсагны хүүдийн ханын үрэвсэл
- Дунд чихний идээт үрэвсэл (булхи гоожих)
- Заг хүйтэнээс угшилтай төмсөгний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл
- Зүрхний дотоод хальсны үрэвсэл
- Зүрхний үнхэлцэгний үрэвсэл
- Зүрхний шигдээс
- Зүрхээр хатгуулах буюу зүрхний бах
- Идээ татаж, цавь, сугаар цэвэрүүтэх
- Идээт үрэвсэл
- Мундас
- Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл
- Өндгөвчний үрэвсэл
- Судасны ханын үрэвсэл
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Төмсөгний үрэвсэл
- Тунгалгын булчирхай томрох, цочих
- Тунгалгын зогсонгшил
- Тунгалгын эд эс, судал бохирдох
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Уушгины гялтангийн үрэвсэл
- Уушгины үрэвсэл (хатгаа)
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл
- Халуурах
- Хамрын хөндийн идээт үрэвсэл, ям
- Ханиад, томуу
- Хатги, идээт шовил
- Хоолны хордлого тайлах
- Хоолой өвдөх
- Хоолойны ангина
- Хоолонд дургүй болох
- Хөхний өвчин, хөхний үрэвсэл
- Цөсний сувагны үрэвсэл
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Шингэнээ алдах
- Шүлс ихээр гоожих
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Шээсний цоргоны (сувагны) үрэвсэл
- Яс, чөмөгний үрэвсэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- Народный доктор №21 /427/ 2014
- www.news-medical.net
- draxe.com
- www.nature.com
- www.quora.com
- naturalon.com
- marislavna.ru
- narmed.ru
- www.sciencedirect.com
- travy-kavkaza.ru
- anginano.ru
- lorhealth.ru
- gidmed.com
- immunitet.org
- helix.ru