Hypothyroidism
Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД) (монгол)
Гипотиреоз (ру́сский)
Бамбай булчирхайн өвчнөөр голдуу эмэгтэйчүүд илүүтэй өвчилж байна.
Оношлогооны энгийн ардын арга:
1/ Otto Broda Barnes-ын арга: Халуунаа үзэхэд 36,5-аас бага байвал ББДД, 36.8-аас дээш байвал ББДИ /бамбайн хордлого буюу гипертиреоз/ болж бна гэж үздэг аж. Гагцхүү 3 өглөө үзэж халуунаа тэмдэглэх хэрэгтэй.
2/ Йодоор зурах арга: Йодын 3-5% уусмалаар тор зурж ББДИ эсвэл ББДД-ын аль нь болохыг ардын аргаар тодорхойлж болно. Тохой, шилбэ, хавирга, хөлийн ул зэрэг нимгэн арьсан хэсэгт 5см2 хэмжээний йодын уусмалаар түрхэхэд 2 цагийн дотор эсвэл заримдаа бүр 20 минутын дотор алга болвол ББДД-тай бна, 2-4 цагийн дотор алга болвол йодын хэрэгцээтэй бна, 4 цагаас илүү удаан хугацаанд байж байвал ББДИ-тэй гэж үздэг аж.
Хоол унд:
Аль болох шүлтлэг хоол ундыг сонгох хэрэгтэй. Цэвэр ус ууж байх нь дотоод шүүрлийн булчирхайнд амин чухал аж. Ногоо, жимс давамгайлсан хоол идэж байх. Манай сайтаас рН-ыг тодоруулан үзнэ үү.
Оросууд дараах топ 8 хоол ундыг нэрлэж байна. Үүнд:
- Үр тариа, будаа
- Далайн хоол, загас
- Хүнсний ногоо: бууцай, салатны навч
- Жимс жимсгэнэ
- Хушганы самар, буйлсийн самар + зөгийн бал
- Эмийн ургамал: төлөгч өвс, царван, чихэр өвс, самархай, тавилгана, хөвөнт, зэрлэг хахууна, хүн орхоодой
- Хүйтэнээр шахаж гаргадаг ургамлын тос: олив, гүнжид, маалинга
- Цэвэр ус: “Боржоми”, ”Ессентуки” гэх мэт
Хоол хүнс, аминдэмийн хувьд дараах 5 чиглэлийн зөвлөгөөг баримтлавал зохино. Үүнд:
1/ Селени
Бамбай булчирхайны дааврын бодисын солилцоонд “селени” хэмээх сарнимал металл чухал үүрэг гүйцэтгэнэ. Бамбай булчирхайны ауто дархлааны үрэвсэл (Hashimoto’s thyroiditis)-ийн үед дархлааны тогтолцоо бамбай булчирхай руу довтолж, улмаар эхний ээлжинд биед байгаа селенийг устгадаг. Иймд селенийг ууснаар Т4 /thyroxine/ дааврын тэнцвэрийг хангахад тусална.
Дараах хүнс, ургамал селени ихээр агуулна гэдгийг санагтүн. Үүнд:
- Үхрийн мах
- Алтанжад загас (tuna)
- Том цүлдмэг мөөг
- Сүүт өвс
- Газрын лийр
- Сахалины бөөрөлзгөнийн навч
- Далайн байцаа
- Нарсны шилмүүс
- Бууцай
- Луувангийн навч
- Сармис
- Барагшун
- Арвай
- Алтантовч
2/ Саахаргүй хоол унд
Саахар, хэт боловсруулсан хоол биед үрэвсэл үүсгэнэ. Улмаар тэрээр Т4-ийг Т3 (triiodothyronine) болгож хувиргах явцыг удаашруулж, арьсны асуудал, стрессийг нэмэгдүүлнэ. Энэ нь бамбай булчирхайны өвчин болон түүний зовиур эмгэгийг улам дордуулна.
3/ “В” бүлгийн аминдэмүүд
ББДД нь биед байгаа “В-12”, “В-1” аминдэмийг бууруулна. “В-12” нь ББДД-ын үеийн тамирдах, ядрах зовиурыг хөнгөлнө. Эдгээр аминдэмийг агуулдаг дараах хоол хүнсийг хэрэглэе. Үүнд:
- Вандуй
- Гүнжидийн үр
- Алтанжад загас
- Бяслаг
- Сүү
- Өндөг
4/ Исгэсэн хоол унд
ББДД нь нарийн гэдэстэй холбоотой гэж үздэг. ББДД-ын үед голдуу нарийн гэдэст нян, мөөгөнцөр үүссэн байх нь бий. Иймд тараг, ингэний хоормог, түүхий бяслаг, орос квас, алимны исгэсэн шүүс хэрэглэж байхыг зөвлөнө.
5/ Глютен агуулаагүй хоол хүнс
ББДД-тай үед ихэнхи тохиолдолд глютены харшилтай байдаг аж. Бамбай булчирхайны ауто дархлааны үрэвсэл, ББДД-ын үед улаан буудай болон глютен агуулагч бусад хоол хүнсийг хэрэглэхгүй байвал зохино.
Йод агуулсан хоол хүнс хэрэглэж байх. Үүнд:
- Далайн хоол /анзаарсан нэг зүйл бол Япончууд үүнийг өдөр дутам хэрэглэж байгаа юм/
- Гүзээлзгэнийн жимс
- Цангис жимс
- Лууван
- Шар будаа, сагадай
- Алимын үр
- Сүү
- Мөхөөлдөс
- Улаан тэсийн жимс /Улаан тэсийн жимсний цомог/
- Бяслаг
- Төмс /хальстай нь чанавал их сайн/
- Исгэсэн хоол /Тараг, кимчи, даршилсан байцаа, ингэний хоормог, алимны эсэгсэн шүүс, квас, гүүний айраг/
Тослог багатай бяслаг, далайн байцаа, хушга, мөхөөлдөс, тараг, үнээний сүү, өндөг, нуурын загас, далайн хоол, лийр, алимны жимс, хулууны үр, наргил модны тос, ногоон навчит хүнсний ногоо, ургамал /сагадай, арвай, хошуу тарианы ногоон нахиа, хүрэн манжин, тоор жимс, газрын самар, бууцай, чанасан гичний навч /tyrosine ихтэй/, салатны навч, бөөрөнхий сонгино зэрэг хүнсний ногоо нь хлорфильтэй байдаг/ ахиухан идэж байх хэрэгтэй.
Сагадайны амтат нухаш: Орост нунтагласан сагадай, хушганы самар, зөгийн балыг 1:1:1 харьцаагаар нхайруулж, 7 минут водяняя баня хийж, бэлтгээд, өдөрт 1 хоолны халбагаар хоолноос 30 минутын өмнө 3 удаа иднэ. Усаар даруулж ууна. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Энэхүү нухаш нь ББДД, бахлуур, цус багадалтад өндөр үр дүнтэй.
ББДД/ББДИ-д сагадай будааг чанаад шар гаа, дэвтээсэн далайн байцаагаар амталж иднэ.
Бүсгүйчүүд сүүгээ хязгаарлах. Учир нь, сүүнд эстроген их агуулагддаг. Бүсгүйчүүдийн эстроген ихэдвэл бамбай булчирхайн дааврыг бүр бууруулна. Бүсгүйчүүдийн дааврын тэнцвэр алдагадах үеийн хоол хүнс /сайтаас үзнэ үү/-ийг баримтлана.
Аминдэм, эрдэс бодис:
Йод, төмөр, селени, цайр, зэс, кобальт, манган, “В”, “А”, “Е”, “Д-3”, “С” аминдэм, Омега-3 өөх тос.
Селени агуулсан хоол хүнсэнд бэлчээрийн үхрийн мах, бразил самар, загас, далайн хоол багтана.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS):
Бамбай булчирхайн дааврын эмийг огцом зогсоож болохгүй. Эмийн ургамал уухын өмнө ББД-аа шинжлүүлэх хэрэгтэй. Ургамал уугаад 3 сар болоод дахин шинжлүүлнэ. Дааврын өөрчлөлт удаан хугацаанд явагддаг тул шууд хурдан хугацааанд огцом үр дүн гарна гэж хүлээх хэрэггүй.
Түүхий бөөрөнхий байцаа зэрэг гойтрогеник хоол хүнс (goitrogenic foods)- ийг сайтар чанаж идэх, эсвэл бүр идэхгүй байх, түүнчлэн йод агуулагч хоол хүнсийг хэт ихээр хэрэггүй байх.
Бясалгал, залбирал, иллэг хийх явган явах, амарч сурах зэрэг нь маш сайн үр дүнтэй. Өдөр бүр жамц давстай ваннанд орно.
ББДД-д уудаг эм нь донтуулах буюу дасал болдог тул аажаар хаях хэрэгтэй. Цагаан бургасны навч эсвэл царсны холтосны хандаар унтахын өмнө жин тавина. Нарсны давирхайг эсвэл шүүдэргэнэ, зажилуурганыг гахайн өөх эсвэл оливийн тосонд дарж, бахлууртаа жин тавина.
Дараах чиглэлийн ургамал ууж байх хэрэгтэй. Үүнд:
- Далайн байцаа /йод агуулагч/
- Дасган зохицуулагч болон бөөрний дээд булчирхайг тамиржуулагч ургамлууд
- Элэг хамгаалагч ургамлууд
- Цусны эргэлтийг сайжруулагч ургамлууд
- Тунгалгын эд эсийг дэмжигч ургамлууд /Lymphatic herbs/
- Дархлаа тэтгэгч ургамлууд
- Бүсгүйчүүдийн даавар тэгшитгэгч ургамлууд
- Тайвшруулагч ургамлууд.
Дараах төрлийн далайн байцаа байдаг гэдгийг мэдэж байх.
Brown Seaweeds and Kelp (Icelandic kelp, Norwegian kelp, bullwhip kelp, sugar kelp, giant Pacific kelp, and hijiki)
Numerous large brown seaweeds also contain iodine, including Fucus spp. (bladder wrack), Laminaria spp. (kombu), Undaria spp. (wakame), Sargassum spp. (sargasso weed), and Postelsia palmaeformis (sea palm).
Өдөрт уух йодны хэмжээ 150-300 mcg /micrograms/ бна.
Далайн байцааны йодын агуумж дараах байдалтай байна. Үүнд:
Icelandic kelp, 8000 ppm, Norwegian kelp 4000 ppm, Atlantic kelp 1500-2000 ppm, Pacific kelp 500-1200 ppm, Fucus spp. 200-500 ppm, Wakame 50-150 ppm, Sargassum 35 ppm, and Porphyra spp. (nori) 15 ppm.
Ryan Drum claims that eating 3-5 grams of most dried, unrinsed seaweeds will provide the RDA of 1100-1500 micrograms of iodine.
Далайн байцаа идэх нь йодын цацраг туяаны эмчилгээнд орсон хүмүүсийн бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжиж чадахгүй. Өөрөөр хэлвэл, бамбай булчирхайн дааврыг шууд орлохгүй гэсэн үг.
Арга: 28 г далайн байцааг 900мл усанд хийж, 100-220 мл-аар 1-4 удаа ууна. Эсвэл далайн байцааг нунтаглаад хоолондоо цацаж идэж болно.
Йод агуулсан байгалийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэвэл бамбай булчирхайн үйл ажиллагааг хязгаарлана.
5%-ийн йод уух арга: 1 дуслаар долоо хоногт 2 удаа 1 аяга сүүнд дусааж ууна. /даваа, пүрэв гарагт/
Йод түрхэх эмчилгээ: Йодоо дээр дурдсанчлан баруун мөр, зүүн гуяанд түрхэнэ. Маргааш нь сөөлжөөд зүүн мөр, баруун гуяанд түрхэнэ. Йод шингэж алга болж байвал өдөр бүр түрхнэ. Дараа нь 3 хоноод нэг түрхэнэ. Ийм маягаар 1 жил түрхэнэ. ББДД, бахлуур алга болсон байв.
БДБ-ны архаг стресс нь цомцог, өнчин тархи, БДБ-ны тэнхлэгийг алдагдуулж, тэрээр энэ нь бамбай булчирхайны үйл ажиллагааг дарангуйлна. Дасган зохицуулагч зарим ургамлууд Бамбайн үйл ажиллагааг шууд буюу шууд бусаар дэмждэг. Шууд бусаар дэмждэг ургамалд чихэр өвс орж бна.
Зайлсхийвэл зохих зүйлс:
Ургамлын гаралтай зарим бүтэгдэхүүнд агуулагддаг “Goitrin” хэмээх бодис, Quercetin нь Т3, Т4 даавруудад йодыг зөөж өгдөг энзем (enzyme thyroid peroxidase)- ийг боймолдог ажээ.
Goitrin агуулагч бүтээгдэхүүнүүд (the most potent goitrogens):
Түүхий шар буурцаг /түүгээр хийсэн сүү, бургер, нунтаг, чипс, мах, бяслаг/, түүхий бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, газрын самар /goitrogens or iodine blockers/, шар будаа, шар манжин, туурам, гич /гичний үрийн зутан нухаш/, фтор агуулсан хүнс /кофе, ногоон цай/, шарсан, хуурсан, лаазалсан хоол, өөхтэй мах, хиам, хийжүүлсэн ундаа, тоор жимс, бууцай, чийпс, түргэн хоол, давс, саахар, элдэв чихэр, дээд гурилын талх, майонез, уксус, аджик амтлагч, перец, химийн бодис /өнгө, үнэр оруулагч, амт нэмэгдүүлэгч, нөөшлөгч/, архи, тамхи, глютен, хиймэл өөх тос, маргарин, зууннаст, хүн орхоодой, цагаан гаа, хушны самар Triclosan хэмээх химийн бодис /энэ нь саван, гоосайхан гэх мэт бүтээгдэхүүнд бий/.
“Thiocyanates” хэмээх хүхэр агуулагч бодис нь бахлуур үүсгэгчид ордог. энэ бодис нь бидний мэдэх олон хүнсний ногоонд байдаг аж. Энэ бодис нь бамбайг хатууруулж, йод шимэгдэхэд саад учруулдаг. мөн түүчлэн “Goitrin” лугаа адил үйлдэл бас үзүүлнэ. Тухайлбал:
тунхуу, элдэв байцаа, гичний үр, навч, ягаан, цагаан туурмууд, шар манжин зэрэг болой.
Thiocyanates бодис нь чанах, дэвтээх, исгэх үед багасдаг.
Flavonoids агуулагч хүнсний ногоо: Шар буурцаг, шар будаа, алтантовч, нимбэгний төрлийн жимсүүд, яншуй, сонгино, улаан дарс, шар айраг. Шар будааг чанахад энэхүү флавонойд нь устахгүй.
Quercetin нь дээр дурдсан энзем /enzyme thyroid peroxidase/-ыг боймлохын сацуу бамбай булчирхайны даавруудыг идэвхжүүлдэг элэгний энзем (hepatic deiodinase)-ийг мөн боймолдог аж. Quercetin нь цангис жимс, сонгино, буржгар байцаа, улаан дарс, үхрийн нүдний жимс, алим, усан үзэм, хөх нэрс, чангаанз жимсэнд нилээд агуулагддаг.
ББДД-тай үед ихэнхи тохиолдолд глютены харшилтай байдаг аж. Бамбай булчирхайны ауто дархлааны үрэвсэл, ББДД-ын үед улаан буудай болон глютен агуулагч бусад хоол хүнсийг хэрэглэхгүй байвал зохино.
Бахлуур үүсгэгч /Goitrogens/ агуулсан ногоог түүхийгээр нь идэхгүй, зөвхөн чанаж идэж байх. Үүнд бөөрөнхий ба цэцэгт байцаа, хушны самар, туурам, гич, шар буурцаг, шар манжин, шар будаа зэрэг багтана. Учир нь, бахлуур үүсгэгч нь йодын шимэгдэлтийг боймолдог аж.
Хоол бэлтгэхдээ ургамлын тос /рапс, наранцэцгийн тос гэх мэт/ ашиглахгүй байхыг зөвлөж бна.
Энд сонирхуулахад, эмчийн жороор олгогддог, олон улсын эмийн сангуудад хамгийн их борлогддог 7 эмийн нэг нь бамбай булчирхай тамиржуулагч эм аж. Эдгээр эмийн төлөөлөл нь Synthroid (levothyroxine sodium) аж. Өөрийн дааврыг орлуулах замаар ажиллаж, ББДД-д уудаг. Бамбай булчирхай дэмжих даавар (TSH)-ыг удаан хугацаагаар дарангуйлж, ЗСӨ, ясны сийрэгжилтэд хүргэнэ. Цусан дах саахрын хэмжээ ихдэх, зүрхний дутагдал, БДБС үүсгэх гаж нөлөөтэй.
Possible common causes
- Addictive and Stimulant Foods
- Adiponectin hormone deficiency
- Adrenal fatigue
- Cirrhosis of the liver
- Estrogen dominence
- Family heredity
- Fatty liver
- Highly Processed Foods
- Iodine deficiency disorders
- Oral thrush
- Pituitary disease
- Prescription drugs and injections
- Progesterone deficiency
- Selenium deficiency
- Sluggish Liver
- Sugar and Sugar containing Foods
- Toenail fungus
- Vaginal thrush
Possible common signs and symptoms
- Anemia
- Anorexia
- Anxiety
- Being enlarged and puffy tongue
- Biliary Dyskinesia
- Bradycardia
- Brain fog
- Cardiac arrhythmia
- Cardiomegaly
- Celiac diseases
- Chronic Stress
- Chronic fatigue, easily tired
- Congestive hepatopathy
- Constipation
- Depression
- Diabetes
- Discouragement
- Dizziness
- Dopamine hormone
- Dry eyes
- Dry mouth
- Dry skin and vagina
- Dysbiosis (Leaky Gut)
- Edema
- Erectile dysfunction (ED)
- Fibromyalgia (FMS)
- Gallbladder cholesterosis
- Gallstone
- Globus hystericus
- Goiter
- Hair loss
- Headache
- Heavy menstruation
- Hematoma
- Hepatomegalia
- High levels of Cholesterol and Triglyceride
- Hypertension
- Hypoglycemia
- Indigestion
- Insomnia
- Itching
- Lactose intolerance
- Lose heart
- Metabolic Syndrome
- Migraine
- Muscle tension (Chronic pain)
- Nephrolithiasis
- Neurosis
- Numbness and tingling of hands and feet
- Obesity
- Osteoarthritis (OA)
- Tachycardia
- Thrombocytopenia
- Tinnitus
- Trouble with mobility
- Vitiligo
- Vomiting
- Waking very early in the morning
- Weakened Immune System
- Гар, хөл даарах
- Давсагны хүүдийнд элс, чулуу үүсэх,
- Тунгалгын зогсонгшил
- Хумсаа бэхжүүлэх (хумс хугарах)
- Үргүйдэл
Indicated or contraindicated actions
Herbs usage indication or contraindication
References
- Fundamentals of Naturopathic Endocrinology Michael Friedman, ND Muskeegee 2014
- Аргументы и факты Здоровье сонин №23 2010
- ФИТОТЕРАПИЯ ПРИ ЭНДОКРИННОЙ ПАТОЛОГИИ www.grsmu.by
- “Бабушкины рецепты” сонин №34 /390/ Август 2009“
- www.thyroid.org
- www.everydayhealth.com
- www.healthywomen.org
- www.medscape.com
- preventdisease.com
- www.doctoroz.com
- animamundiherbals.com
- healthwyze.org
- lowthyroiddiet.com
- www.nativeremedies.com
- www.naturalnews.com
- www.naturalendocrinesolutions.com
- articles.mercola.com
- moyaschitovidka.ru
- www.ayzdorov.ru
- www.patient.co.uk
- www.top10homeremedies.com
- Народный доктор 2014-№20
- hospital-vitalis.ru