Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
Neurosis (english)
Неврозы (ру́сский)
Энэ өвчнөөр эрэгтэйчүүд илүү өвддөг. Голдуу хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөх үндэс угшил бий болдог гэж үздэг.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Сэтгэл санааны болон оюуны байнгын хэт ачаалал, шийдвэрлэж чадахгүй байгаа дотоод зөрчил, ажлаа дуусгаж чадахгүй байж шаналах, ажлаас өөр юм хийж чадахгүй байх өөрөөр хэлвэл амарч чадахгүй байх.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, бүхэл үр тарианы кааш, банан, чацарганын үр жимс, шар манжин, байцаа, загас, наранцэцэг, бүйлсийн самар, маалинга, тэмээлжийн үрийн ба оливийн тос, түрэг шош, үхрийн элэг, өндөг идэж байх. Тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, магни, селени, хром, Омега-3 өөх тос, загасны тос, “А”, “В-1, В-5 /РР/, В-6, В-12”, “С”, аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь сэтгэл санаагаа байнга өөдрөг байлгах, сэтгэл дотроо сөрөг мэссежээ хадгалахгүй байх /хэн нэгэнтээ хуваалцах/, мэдрэлийг тайвшруулах, уураг тархины цусан хангамжийг сайжруулахад чиглэгдэж байвал зохино.
Үүний сацуу ажил, амралтын дэглэм баримтлах, өөрт таалагдах буюу өөрт ойрхон ажил бизнес эрхлэх, амьдрал, ажлынхаа зорилгыг зөв тодорхойлох шаардлагатай бол эргэж харах хэрэгтэй.
ШИВЛИЙН ВАННА: 1-2 атга хөдөөний шивлийн найлзуурыг хүйтэн усанд хийж орой болтол идээшүүлж, дараа нь буцалтал халаагаад 30 минут идээшүүлнэ. Шүүгээд ваннанд бөөрөө хүртэл хийж 20 минут орно. Ус хөрвөл дээр нь жаахан халуун ус нэмнэ. Тэгээд биеэ арчихгүйгээр орондоо орно. Хөлөртөл 1 цаг орчим хэвтэнэ. Тэгээд цагаан даавуугаа солино. Хөдөөний шивлийг хушганы навчаар орлуулж болно.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Өдөрт доод тал 30 минут агаарт алхах. Морь унах. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Амны мөөгөнцөр
- Андрогены илүүдэл
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Мэдрэлийн ядаргаа
- Прогестероны хомсдол (ПХ)
- Серотонины хомсдол
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хумсны мөөгөнцөр
- Эстрогены давамгайлал (ЭД)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг стресс
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бөөлжис цутгах
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Гомдол, стресс тайлагдахгүй шаналах
- Доошоо тулах
- Дотор бачуурах
- Мэдрэлийн гаралтай арьсны харшилт өвчин
- Нойргүйдэл
- Нүд аргах, хуурайших
- Нүд харанхуйлах
- Ойр ойрхон шээх (шээрэн)
- Олон удаа үйлдэлээ шалгах
- Өвчин тусчихлаа гэж айх, үхэхээс айх
- Өөрийгөө буруутгах
- Санаа дагаж өвдөх
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Толгой өвдөх, дүйрэх
- Түрүү булчирхай томрох
- Ходоод цанхайж өвдөх
- Ходоодон дээр хүндрэх
- Хоолойн дээр юм торох
- Хүзүү хөших
- Чимээ шуугиан чихэнд чийртэй байх, гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болох
- Шалтгаангүй хөлрөх
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- “Лиза” сэтгүүл, 2007 он, №20
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.medeffect.ru
- edaplus.info
- www.steadyhealth.com
- www.medn.ru
- narmed.ru
- www.vitaminov.net
- www.mynaturaltreatment.com
- krasnov.tv