Эстрогены давамгайлал (ЭД)
Estrogen dominence (english)
Проявление доминирования эстрогенов (ру́сский)
Эстроген буюу эмэгтэйлэг даавар ихэдсэн, багадсанаас үл хамааран хангалттай прогестерон эрс буурсан нөхцлийг эстрогены давамгайлал гэнэ. Нас ахихын хирээр дээрх дааврууд буурах боловч эстрогены давамгайллын үед прогестерон даавар илүү түргэн эрчимтэй буурдаг аж. Өөрөөр хэлвэл, эстроген, прогестерон даавруудын хоорондын зохистой харьцаа алдагдана гэсэн үг. Эрүүл хүний энэ харьцаа 1/200 буюу 1/300 бна.
Хэт таргалсан буюу илүүдэл жинтэй нөхцөлд тестестерон ч, эстроген ч ихэсдэг. Мөн инсулины эсэргүүцэл /insulin resistance/ буюу инсулин даавараа хүлээж авахгүй болно. Өөх тосны эд эс “aromatization” хэмээх үйлдэлийг үзүүлдэг. Тэрээр тестестероныг эстроген болгож хувиргадаг. Энэхүү ароматаз хэмээх ферментыг химийн /эм бий/ эсвэл байгалийн аргаар /эрүүл хоол, улаан дарс/ хязгаарлаж болно. Энэ фермент ихээр ялгарахаар түрүү булчирхай, хөхний хорт хавдар үүсэх магадлалтай.
Иймд сахалины бөрөлзгөнө, шар буурцаг, маалинга, шошний овгийн хүнсний ногоо /түрэг шош, вандуй/ зэрэг ургамлын гаралтай эстрогены эх үүсвэрүүд нь эстрогены үүрэг гүйцэтгэнэ. Цэвэршилтийн үед эстрогены ялгаруулалт бараг зогссон байдаг тул ургамлын гаралтай эстроген чухал үүрэгтэй.
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Зэсний илүүдэл зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Эстроген даавар ихдэх /энэ нь “ароматаз” фермент, ксенодаавар, ксеноэстроген үүссэнээс үүдэлтэй/
- Таргалалт
- Элэгний үйл ажиллагаа доголдох, элэг бохирдсон
- Ксеноэстроген ихээр хэрэглэсэн
- Байгаль орчин, хуванцар зэрэг химийн бүтээгдэхүүний бохирдол, хэрэглээ зэрэг болой.
ДАРААХ 8 ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:
1 Устөрөгчжүүлсэн өөх тосоос зайлхийх; Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос /Омега-3/ хэрэглэж байх.
2 Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.
3 Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.
4 Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх. Жирэмсэлтийг зосоогч эм уухгүй байх.
5 Сайн унтаж амарч байх.
6 Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.
7 Таргалахгүй байх.
8 Ургамлын гаралтай эстроген, бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх.
9 Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.
Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Эслэг ихтэй хоол /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа/, сагадай будаа, хошуу тариа, түүний нэвс, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай, яргай загас, бэлчээрийн үхрийн мах, сонгино, сармис, хөмүүл /хүхэртэй тул элэг цэвэршүүлдэг/, исгэсэн хоол /гүүний айраг, кимчи, тараг, алимны исгэсэн шүүс/, жимс, хүнсний ногоо, цагаан гаа, шар гаа, багваахай, хүрэн манжингийн навч, бууцай, далайн хоол, загас, гүнжидийн үр, өндөг идэж байх.
Аминдэм, эрдэс бодис: Магни, цайр, кальци, йодын бэлдмэл /далайн хоол, улаан тэс, хар тэсийн жимс/, “В” аминдэмийн комплекс, “Е”, “А”, “Д”, “К” аминдэм, ОМЕГА-3 өөхи тос, селени, мелатонин.
Сувиллын чанартай зөвлөмж (TG): Сувилгаа, эмчилгээ нь байгалийн гаралтай прогестерон уух, ксенодаавраас зайлсхийх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, өөдрөг тайван амар амгалан байх, өөхөн давхрага, гүзээнээс ангижирч, булчинлаг биетэй болоход чиглэгдэх ёстой.
Эмийн ургамлаар 5 сар эмчлэхэд хөхөөр эмзэглэх, өвдөх, батга гарах, таргалах /10-12% турна/ зэрэг шинж тэмдэгүүд алга болно.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, ялангуяа, дугуй унах, ширээний теннисээр хичээллэх, усанд сэлэх, гүнзгий амьсгааны дасгал, бясалгал хийх, сайн унтаж амрах хэрэгтэй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, устөрөгчжүүлсэн тос, лаазалсан хоол, хэт боловсруулсан хоол, жирэмсэлтийг зогсоодог эмүүд, архи.
Ургамлын гаралтай эстроген /шар буурцаг, маалинга, үр, гүнжидийн үр, зарим эмийн ургамал: царгас, шошлойрхог, мөлхөө хошоонгор, чихэр өвс, таримал гоньдны үр, чихэр өвс, ганга, цээнэ гэх мэт/-ыг зохистой хэрэглэх.
Ксенодаавраас зайлсхийхийн тулд богино долгионы зууханд хоол халаахдаа хуванцар саванд хэрхэвч хийж болохгүй аж.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Инсулины илүүдэл
- Кортизол даавар (стрессийн даавар)
- Нас ахих
- Прогестероны хомсдол (ПХ)
- Пролактин дааврын илүүдэл
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Умайн булчингийн хоргүй хавдар
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цагийн хэмнэл өөрчлөгдөх
- Элэгний өөхшилт
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Аминдэм, эрдэс бодис, хоол тэжээлийн дутагдал
- Андрогены илүүдэл
- Архаг стресс
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьс, үтрээ хуурайших
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Батга шовил, юм туурах
- Бөөлжис цутгах
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Бүдүүн гэдэсний хорт хавдар
- Бэлгийн дур хүсэл байхгүй болох
- Бэлгийн сулрал
- Гэдэс дүүрэх
- Дархлааны шалтгаант бамбайн Хашимото үрэвсэл
- Зангилаат маажуур
- Мартамхай болох
- Мэгдэж сандрах
- Нойргүйдэл
- Нүд аргах, хуурайших
- Өндгөвчний олон уйланхайт хамшинж (ӨОУХ)
- Өндгөвчний хорт хавдар
- Саахрын хомсдол
- Сарын юм алга болох
- Сарын юм ихээр ирэх
- Сарын юм өвдөж ирэх
- Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Таргалалт (тураах)
- Тархиар хатгуулах
- Толгой өвдөх, дүйрэх
- Түрүү булчирхай томрох
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Түрүү булчирхайны хорт хавдар
- Уймраа болох
- Улирлын чанартай амьсгалын замын харшил
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Умайн доторхи хальсны булчирхайнууд умайн булчинд нэвтрэн орох
- Умайн хорт хавдар
- Уушгины астма
- Уушгины хорт хавдар
- Үргүйдэл
- Үс унах
- Хавагнах
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хөх жижигрэх, хөхөөр эмзэглэх
- Хөхний хорт хавдар
- Хэвлий, цавиар өвдөх
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Цэвэршилт
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Чихэр, давст дурлах
- Чонын хөрвөш
- Чонын хөрөвдөс
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Элэгний хоргүй хавдар
- Эрчүүдэд хөх ургах
- Ясны сийрэгжилт
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- kdl.ru
- душа-женщины.рф
- zdorovko.info
- paleoforwomen.com
- www.drlam.com
- www.womenlivingnaturally.com
- mdclinics.com.ua