High levels of Cholesterol and Triglyceride

Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх (монгол)
Повышенный уровень холестерина и триглицеридов (ру́сский)

Холестеринаас бие махбодын эд эс, даавар бүрэлдэж байдаг.

Цусны судас өөх тос, холестерин болон бусад бодисоор дүүрч бохирдоно. Улмаар цусны тараагуур судасны хананд цугларч хатуу давхарга үүснэ. Үүнийг “plaques” гэнэ. Өөрөөр хэлвэл, цусан дах цагаан эс нь энэхүү давхрагатай исэлдэж, давхрага улам нэмэгдэнэ. Энэ үед цусны нөж үүсч судасаар урсах хүчилтөрөгчийн хангамж эрс багасч, зүрх, уураг тархи, биеийн бусад эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Хэрвээ уураг тархины тараагуур судас бөглөрвөл цус харвалт, цаашдаа саажилт үүсэх магадлалтай.

Өндөр нягтралшилтай холестерин нь биед сайн нөлөөтэй бөгөөд 60 мг/дЛ буюу түүнээс их байвал хэвийн гэж үзнэ.

Триглицерид /triglyceride буюу ester бас липид ч хэмээнэ/ глицерол болон өөх тосны 3 группээс бүрдсэн органик нэгдэл. Триглицерид их байвал ЦДИ, холестерин хуралдах, судас тостон хатуурах зэрэг ЗСӨ үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Триглицерид хэт ихдэх үеийг hypertriglyceridemia гэнэ. Өөх тос шаардлагагүй үед триглицеридыг хожим буюу “хар өдөр” хэрэглэхээр нөөцөлдөг аж. “Илүүдэл өөх тос” гэж барагцаагаар ойлгож болно. Орчин үед ийм өдөр тохиолдох нь магадлал багатайг анзаарах.

Триглицеридын хэвийн хэмжээ: 150 milligrams per deciliter (mg/dL), эсвэл 1.7 millimoles per liter (mmol/L) –аас бага байна.

Цусны судасны 70% нь холестерин, триглицеридээр бөглөрөх хүртэл ямар нэг зовиур, шинж тэмдэг мэдэгддэггүй ба харин нижгээд хүндэрсэн үед л дараах шинж тэмдэгүүдээс үүсч болно.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Уураг тархины судасны цус нөжрөх
  • Халууныг тэсвэрлэхдээ муудах
  • Огцом хөдлөхөд нүд харанхуйлах
  • Хөл өвдөх /intermittent claudication/
  • Хөлийн том хуруу халуу шатах, хөхрөх, хөлийн хумс зузаарах, хөлний үс цөөрөх
  • Захын тараагуур судасны өвчин (PAD: Peripheral artery disease) Энэ судас нь бөөр, гар, хөл, хөлийн ул /intermittent claudication/, ходоодыг цусаар хангаж байдаг зэрэг болой.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа иднэ. Хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис /өдөр бүр 1 хумс иднэ/ байнга хэрэглэх хэрэгтэй.

Өлөн дээрээ ус ууна. Ууранд жигнэж чанасан мах, загас иднэ. Ногооны салат, рашаан, анар жимсний шүүс ууна.

Хүрэн манжин, сонгино, улаан чавга, хөх нэрс, цангис, усан үзэм, хан боргоцой, киви жимс, хар чавга, цагаан гаа, амтат чинжүү, оливийн тос, усан үзмийн үрийн тос, далайн байцаа, хушга, маалингын үр, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, бүхэл үрийн тарианууд хэрэглэнэ.

Эрүүл өөх тос хэрэглэж байх: үүнд олив, засаг, маалингын тос, чацарганын тос, хушганы самар байж болно.

Бага зэргийн өндөр чанарын усан үзмийн улаан дарс ууж байж болно.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “Е”, “С” аминдэм, загасны тос, сармис, магни /өдөрт 400-1000 мг/, коензим (CoQ10) /өдөрт 200-600мг/.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Холестерин, триглицерид бууруулагч эмчилгээ, сувилгаа нь цусны нөжийг задлах, бүдүүн гэдсийг цэвэршүүлэх, цусан дах саахрын хэмжээг ихэсгэхгүй байх, биеийн хүчний ажил идэвхтэй хийх, идүүдэл жинг арилгах, эрүүл зохистой хооллох, амьдралын хэв шинжээ өөрчлөхөд чиглэгдэнэ.

Бүдүүн гэдсийг цэвэршүүлэхийн тулд клизм тавина, дараа нь туулгагч цай уулгана.

“Холестерин багатай хоол ид” гэдэг зөвлөмж бол буруу юм. Яагаад гэвэл, бидний уураг тархины 25% нь холестерин байдаг. Хангалттай хэмжээний холестерин байхгүй бол бидний элэг  даавруудаа боловсруулж гаргаж чадахгүй билээ. Гагцхүү, холестериныг исэлдүүлж, муу зүйл /хор/ болгодог дараах бүтээглдэхүүн, үйлдлээс татгалзах хэрэгтэй. Үүнд: архи, тамхи, муу хоол, цэвэршүүлсэн үр тариа, дээд гурил, стресс, үйлдвэрлэлийн химийн бүтээгдэхүүн, саахар, хөдөлгөөнгүй байх зэрэг хамаарна.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бага хэмжээний архи, коктейль, шар айраг уухад л триглицерид нижгээд нэмэгдэнэ. Өндөр триглицеридтэй хүмүүс архийг бүрмөсөн /entirely/ уухгүй байх хэрэгтэй.

Эмчийн жороор олгогддог, олон улсын эмийн сангуудад хамгийн их борлогддог 7 эмийн нэг нь холестерин бууруулагч эмүүд юм. Тухайлбал, Generic versions of Lipitor /Zocor/ Crestor юм. Элэгэнд холестерин үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг enzyme HMG-CoA reductase-ыг боймлох замаар холестериныг хуурамчаар бууруулдаг. Булчингийн үрэвсэл, бөөрний дутагдал, чихрийн шижингийн хэв шинж-2, ЗСӨ, хорт хавдар, бэлгийн дааврын өөрчлөлт зэрэг гаж нөлөө үзүүлдэг болой.

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).