Parsnip Root
Цоорын үндэс (монгол)
Корень пастерняка посевного (ру́сский)
Pastinacae radix (latīna)
Арга: 1-2 хоолны халбагыг 1 аяга усанд хийж 15 минут буцалгаад 8 цаг /шөнөжин/ идээшүүлж шүүнэ. Өдөрт 1-2 хоолны халбагаар хоолноос 40 минутын өмнө 3-5 удаа элсэн саахараар амталж ууна. Нэг удаагийн сувилгаа: 10-30 хоног. Завсарлага: 21 хоног. Хоол амталвал гоё амт орно. Шинэ ургацын үндсийг түүхийгээр нь хэрчиж салатанд хийж идэж болно.
Цоорыг тарих нь:
Хавартаа цочир хүйтэрвэл арьс ширээр бүтээнэ. Нахиалаад ирэхээр нь арьс ширээ авна. /Remove the fleece/
http://www.videojug.com/film/how-to-plant-parsnips
Анхны цочир хүйтрэл үндэсийг үхүүлэхгүйн тулд тэр аюул заналыг өнгөрөөгөөд тарих хэрэгтэй.
Наранд дуртай. Салхинд дургүй тул гуу шалганд тарина. Том чулуу, хогийн ургамлыг авч хаяна. Тармуураар газраа тэгшлэнэ.
Нарийн суваг 60см гүнд суллаж ухна. Харин 0,5-1 см гүнд, 5-10 см зайнд үрээ суулгана. Эгнээ хоорондын зай 45-60 см бна. Суваг эгнээ хийхдээ жоотуу ашиглана. Үргэлж чийгтэй байлгах хэрэгтэй. Үр нь 14-21 хоноод нахиална. Суулгасан үрний 60% нь ургана гэдгийг анхааралдаа авбал зохино.
Хөрсний хувьд рН: 6,0-6,8 бна. “Цоор” гэсэн пайз тавиарай.
Цоорын үндэс 15-25см болох үед нь хураана. Өөрөөр хэлвэл, анхны хүйтэрэлтийн дараа хураана. Үрээ өөрөө хаядаг.
Actions
- Anti-inflammatory
- Diuretic
- Expectorant action
- Immunity enhancement
- Increase blood circulation
- Nervine
- Protect and strengthen the cardiovascular cell