Metabolic Syndrome

Бодисын солилцооны хамшинж (монгол)
Метаболический синдром (ру́сский)

АНУ-д 60-70 настангуудын 40% нь бодисын солилцооны эмгэгтэй гэсэн тоо баримт байдаг бна. Европт 50 сая хүн энэ өвчнөөр өвчилж байна.

 Хоол унд: Бодисын солилцооны эмгэгийн үед хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчилнө. Хоолоо бага багаар олон удаа иднэ.

Далайн байцаа, том цүлдмэг мөөг (гэдэсэнд орсон хойноо бамбайн хөөж цатгалан мэдрэмж төрүүлдэг, энэ мөөгөнд “beta-glucans” хэмээх бодис бий), хүрэн манжин, бууцай, вандуй, түрэг шош, хар чавга, хушга, бүйлсийн самар, бөөрөнхий байцаа, сармис,  сонгино, халиар, сонгино, таана, хөмүүл, шар гаа, цагаан гаа, шанц модны холтос, хар үрт тэс, киви жимс, түүнчлэн арвай, хөц будаа, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.

Гич, хүрэн манжин, эмийн багваахайны навч, бууцайны навчаар салат хийж, алимны исгэсэн шүүсээр амталж иднэ.

Тараг, ингэний хоормог, алимны исгэсэн шүүс, өөрөө хийсэн орос квас, даршилсан ногоо зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.  Наргил мод, гүнжид, олив, маалингын тос, үр хэрэглэнэ.

Аминдэм, эрдэс бодис: Йод, төмөр, селени, цайр, зэс, кобальт, манган, “В”, “А”, “Е”, “Д-3”, “С”, “К1”, “К2” аминдэм, Омега-3 өөх тос.

Селени агуулсан хоол хүнсэнд бэлчээрийн үхрийн мах, бразил самар, загас, далайн хоол багтана.

Өдөрт 600-2000 IU D3 аминдэм уувал зохино.

“К1” (phytonadione 200 µg), “К2” (menaquinone 720 µg: менахинон) аминдэм нь кальцийг ясанд шимэгдүүлж, харин судас тостон хатуурахаас сэргийлж, тараагуур судасны хананд шимэгдүүлэхгүй.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Бодисын солилцооны хамшинжийн эмчилгээ, сувилгаа нь эрүүл зохистой хооллох, амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх, эрүүл жингээ барих, тамхинаас гарах, бодисын солилцоо, хоолны шингэц сайжруулах, чулуужсан өөх тосыг хайлуулах (гиполипидемическое действие: cellulite), холестерин, триглицерид, судасны тостон хатуурал, саахар, хоолны дуршил бууруулах, биеийн шингэнийг шүлтжүүлэх, аль болох амар амгалан байхад чиглэнэ.

Контрастны шүршүүр /душ/-т орсны дараа оливтой гангын тосон дээр далайн давс цацаж, биеэ арчиж үрж, дараа нь иллэг хийнэ. Контрастны шүршүүр гэдэг нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орохыг хэлнэ. Түүнчлэн далайн байцааны хандаар эсвэл алимны исгэсэн шүүсээр биеэ үрж болно.

Бясалгал, тогтмол дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийх, спортоор хичээллэнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).