Vervain Flowers and Leaf

Лууны сарвуу (Ташуур өвс) (монгол)
Листья и цветы вербены лекарственной (ру́сский)
Verbena officinalis (latīna)

/лууны сарвуу буюу ташуур өвсний цэцэг, навч/

Шим тус: Ам, хоолойн өвчин /өдөрт 4-8 удаа зайлна/, хамрын хөндийн үрэвсэл, хавдар (sinusitis: гандигарын цэцэгтэй хавсарч хамар, залигуураа угаана), арьсны шарх, алаглай, хайрст үлд, батга, намарс, идээт шарх, түлэнхий, загатнаа /уухын сацуу угааж шавшина/, хамрын шуухитнаа, ханиад, томуу /“С” аминдэм, төлөгч өвстэй хавсарч уувал маш хурдан илааршина/, астма, бүгшүүлэн ханиалгах, бронхит, төвөнхийн үрэвсэл, зүрхээр хатгуулах, зүрхний угшилтай усан хаван, цус багадалт, СМС, стресс, сэтгэлийн түгшүүр, нойр муудах, үе мөч өвдөх, тулай, нүдний хараа, бэлгийн чалх муудах, цэвэршилт, хүсээгүй жирэмсэлт /контрацептивное средство/, эхийн сүү багасах, бөөр, давсаг, элэг цөсний хүүдий, уушги, дэлүүний үрэвсэл, цөс чулуужих, гэдэс гүйлгэх, хорт хавдар /цус, бүдүүн гэдэс, дэлүү, төмсөг, хоолой, чих тойрмын (parotid), эр бэлгийн булчирхайн уут (мошонка), гэдэс дотор (viscera)/, шамбарам, элэгний “В” вирус, яс, махны бэртэнгэ /bone bruises (contusions)-д хэрэглэнэ.
Арга: 1-2 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийхээр тооцож, 15 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна. Хүсвэл, зөгийн балаар амталж болно. Нэг удаагийн сувилгаа: 7-14 хоног.
Жирэмсэн үед зохимжгүй. Тун хэмжээ хэтрүүлж удаан уухгүй.
Мэдрэхүйн үзүүлэлт: Идээшмэлийн өнгө: бор шаргал, амт: өвөрмөгц, үнэр: үнэргүй.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).