Алтантовч
Chamomile flower (english)
Цветы ромашки аптечной (ру́сский)
Matricaria recutita (latīna)
Нутгийн нэршил: балжингарав (цэцэг)
Арга: 2-5 цайны халбагыг 600мл буцлам халуун усанд хийж 6-10 минут идээшүүлж, шүүнэ. Өдөрт 1 аягаар 2-3 удаа ууна. Зөгийн бал, жимсээр амталж болно.
Нэг удаагийн сувилгаа: 14-21 хоног. Зарим тохиолдолд 90 хоног ууж болно. Завсарлага: 21 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэл нь бор шаргал өнгөтэй, зөөлөн амттай, элдэв үнэргүй.
Алтантовчийг яаж тарих вэ?
Зусланд суулгахаас 42 хоногийн өмнө гэртээ үрслүүлнэ. Эсвэл шууд тарина. Үрээ булах хэрэггүй, өнгөцхөн цацна. Үрээ намар суулгаад орхиж болно. Элсэрхэг шороо байх ёстой. Долоо хоногт 1 удаа услана.
Эхний 7 хоног гайгүй услах хэрэгтэй. 40-70 хоног үргэлжлэн цэцэглэнэ. Энэ хугацаанд 4-6 удаа цэцгийг хайчилна. Хэт халуун /31-35С/-д цэцгийн жин буурна. Наранд их дуртай. Чийг хангалттай байвал зохино. Азотын бордоонд дуртай.
Алтантовчийн үр нь өөрөө унаад өөрөө ургадаг /self-sowed, self-sown self-seeded/.
Эмийн үйлдэл
- Агчилт тавиулах
- Ариутгах
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Дархлаа тэтгэх
- Стрептококкын нянгийн халдвар
- Судас өргөжүүлэх
- Тайвшруулах
- Трихомонас нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хөлөргөх
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус шингэрүүлэх
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)