Стрептококкын нянгийн халдвар
Streptococcal Infections (english)
Противо-стрептококковая инфекция (ру́сский)
Стрептококкийн нян /Group Beta streptococcus – GBS эсвэл B Strep гэж болно/ нь ам, хоолой, хамар, арьс, бүдүүн гэдэс, давсаг, ШБЗ, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний замд ямар нэг шинж тэмдэг, зовиур өгөхгүйгээр байж болдог аж.
Эрүүл эмэгтэйчүүдийн 30 хүртэл хувь энэ нянг тээж явдаг. Гэхдээ зарим тохиолдолд өөрөөр хэлвэл, нянгийн хувьд тааламжтай, харин нян тээгчийн хувьд ядарсан эсвэл дархлаа суларсан үед энэ нян биед зарим өвчин үүсгэж, ургийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй аж.
“А” группын стрептококкийн нян /Серогруппа “A”орос ангиллаар/ нь дараах хамгийн түгээмэл хэлбэрүүдтэй байна. Үүнд:
- Streptococcus pyogenes оросоор: стрептококк пиогенный (урд нь Streptococcus haemolyticus хэмээн нэрлэгддэг байсан)
- Streptococcus agalactiae anginosus
- S. dysgalactiae subsp. Еquisimilis.
Стрептококкийн нянгаар халдварлагдсан эсвэл идэвхжсэн үед тэрээр ямар эрхтэнд үүрлэсэн, ямар эрхтнийг өвчлүүлсэн, нас, дархлаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч шинж тэмдэг нь янз бүр байх аж.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэх хэрэгтэй.
Хүрэнманжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Өдрийн турш ясны шөл уух хэрэгтэй.
МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны эсгэсэн 5-6%-ийн охь /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны элексирээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ. Сармисыг буцалгавал үр дүн нь муудна.
Дунд зэргийн 2 ш сонгиныг хальстай нь жижиглээд 3 аяга усанд хийж 10 минут чанаад өдөрт 50мл-аар 3 удаа ууна. Энэ нь стрептококкоос гадна стафилококк, булчин задрах тахал /холера/, цусан суулга /дизентерийную/, сахуу /дифтерийную палочку/ болон сүрьеэний савханцар, трихомонадыг устгана.
Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны эсгэсэн охь зэрэг эсгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.
Буйлс /чангаанз/-ийн жимсны ясан доторхи самрыг нунтаглаж 7 хоног өлөн дээрээ, оройдоо иднэ. Эсвэл үхрийн нүдний жимсний нухашнаас 250г-аар өдөрт 3 удаа 3 өдрийн турш иднэ. Хэмжээг 2 дахин багасгаад цаашаа 7 хоног идэх хэрэгтэй.
Алтантовч, багваахай, нохойн хошууны үр жимс, үхрийн нүдний навч зэрэг ургамлын цай ууж байх хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь стрептококкийн төрлийн нянг антибиотекээр устгах, ХГЗ-д өнгөр тогтоох /өөрөөр хэлвэл, сайн, муу нянгийн тэнцвэрийг хангах, учир нь антибиотекийн эмчилгээний дараа энэхүү тэнцвэрт байдал алдагддаг тал бий/, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах /шингэн ихээр уух/, шээс туух /нохойн хошуу, бөөрөлзгөнө, алирсны навч, үр жимс/, үрэвсэл дарах, харшил намжаах /учир нь, зарим хүнд антибитекийн харшил үүсдэг, түүнчлэн хүүхэд бас харшлах тал бий/, тухайн өвчтөнд үүссэн шинж тэмдэгийн эмчилгээг хийх /хоолой, бөөр, давсаг гэх мэт/, дархлаа тэтгэх /”С” аминдэм ихээр ууна/, дагалдах өвчнийг бас эмчлэхэд чиглэгдэнэ.
Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн өвчнийг эмийн эмчилгээтэй хавсарч хийж болдог аж.
Европын эмчилгээ нь антибиотек /Пенициллин, Олеандомицин, Бициллин-5, Тетрациклин, Эритромицин гэх мэт/ бна. Биеийн байдлаас хамаарч антибиотекийг 7-10 хоног ууна. Хэт удаан уувал мөөгөнцөр үүсэх магадлалтай.
Орой бүр жинхэнэ алимны исгэсэн шүүсийг усаар найруулсан сулавтар уумсалаар үтрээгээ угааж, дараа нь нийтдээ 8 шөнө унтахдаа буталсан сармис эсвэл тарагийг тампонд шингээж тавина. Энэхүү шүүснээс 50мл-ийг ваннанд хийж орж болно.
Орост эмийн ургамлаар эмчлэгчийн судалгаагаар халдварт нянгаар өвчлөгчдийн 42% нь стафилококкийн нян /стафилококковая инфекция/-гаар, 10% нь стрептококкийн халдвараар өвчилсөн тоо бүртгэл байдаг бна. Харин эдгэрэлтийн үр дүн 85% байсан. Дунджаар 2-2,5 сарын дотор эдгэрч байсан гэсэн тоо мэдээ байна.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх,биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц хүндэрсэн арьсны өвчний үед халуун ус, ваннанд орохгүй байх, ор дэвсгэр, хувийн хэрэглээний эд зүйлсийг хүмүүст хэрэглүүлэхгүй байх, хүний юмыг ч хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Даарч хөрөхгүй, хэт халууцахгүй байх, арьсан дээр гарсан зүйлийг механикаар хөндөхгүй байх. Мах бага идэх хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Аминдэм, эрдэс бодис, хоол тэжээлийн дутагдал
- Архаг стресс
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Гар, хөл даарах
- Гар, хөл халуу шатах
- Дархлаа сулрах
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Наранд түлэгдэх, наранд цохиулах
- С реактив уураг ихдэх (CRP)
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Үтрээний мөөгөнцөр
- Хамрын хөндийн идээт үрэвсэл, ям
- Хөдөлгөөний дутагдал
- Хумсны мөөгөнцөр
- Хураагуур судасны бөглөөтөс
- Хураагуур судасны цүлхэн
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Амны өнцөг хагарах (ам, арьс, уруул хагарах)
- Арьсны тууралт, усархаг тууралт
- Бие арзайх, эвгүйрхэх, чихүүрхэх
- Бөөлжис цутгах
- Бөөлжих
- Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл
- Бөөрний тэвшинцрийн үрэвсэл
- Бөөрний үрэвсэл
- Бронхит
- Буйлны суулт
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Бүгшүүлэн ханиалгах
- Гал намс /Ёломт үрэвсэл/
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Давсагны хүүдийн ханын үрэвсэл
- Дотор бачуурах
- Дунд чихний идээт үрэвсэл (булхи гоожих)
- Загатнаа
- Зүрхний дотоод хальсны үрэвсэл
- Идээ татаж, цавь, сугаар цэвэрүүтэх
- Нойргүйдэл
- Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл
- Санаа дагаж өвдөх
- Судасны ханын үрэвсэл
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Төмсөгний үрэвсэл
- Тунгалгын булчирхай томрох, цочих
- Тунгалгын зогсонгшил
- Улаан эсэргэнэ
- Улирлын чанартай амьсгалын замын харшил
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Умайн хүзүүний улайлт
- Уушгины гялтангийн үрэвсэл
- Уушгины сүрьеэ
- Уушгины үрэвсэл (хатгаа)
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Үе мөч, зүрхний хавхлагын үрэвсэл
- Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл
- Халуурах
- Хамрын шуухитнаа (нус гойжих)
- Ханиад, томуу
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хоолой өвдөх
- Хоолойны ангина
- Хоолонд дургүй болох
- Хэвлий, цавиар өвдөх
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Цус бохирдох
- Цусны даралт багадах (ЦДБ)
- Цусны судас, тунгалгын сувагны үрэвсэл
- Шингэнээ алдах
- Шүд хорхойтох
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Яс, чөмөгний үрэвсэл
Эмийн үйлдэл
- Ариутгах
- Бие махбод цэвэршүүлэх
- Бөөр, шээсний зам цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Зууралдуулах, аргаах
- Үрэвсэл дарах
- Хордлого тайлах
- Цус цэвэршүүлэх
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.herbco.com
- med-look.ru
- edaplus.info
- ndnr.com
- narodnaiamedicina.ru
- med-look.ru
- www.healthy.net
- www.medovo.ru
- www.ncbi.nlm.nih.gov
- academic.oup.com
- www.jpsr.pharmainfo.in
- www.medicalnewstoday.com
- narodnymi.com
- www.healthymepa.com