Мэдрэлийн гаралтай арьсны харшилт өвчин
Atopic dermatitis (english)
Атопический дерматит (ру́сский)
Хувилбар нэршил: Allergic dermatitis, Contact dermatitis, Neurodermatitis, Scratch dermatitis, Eczematic dermatitis
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, маалингын үр, тараг, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус, ургамлын цай, тараг ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: “В12”, “Д3”, “С”, “Е” /уух буюу тосоор нь түрхэнэ/ аминдэм, цайр, магни.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь элэг, цөс, цусаа цэвэршүүлэх, ХГЗ-д өнгөр тогтоох, харшил намжаах, дархлаа тэтгэх, тайвшруулах, сэтгэл засах, сайн амарч сурах, биеэ чийрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хошуу тариа эсвэл царсны холтосны хандаар угаах, жин тавих, ваннанд орох хэрэгтэй. Алимны исгэсэн шүүс /apple cider vinegar/-ийг адил хэмжээний устай хольж жин тавина. Эсвэл зөгийн бал дээр үл ялиг оливийн тос дусаагаад халааж түрхэнэ. Хайлаасны навч эсвэл холтосны каашаар жин тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх, бясалгал хийх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Дааврын тосон түрхлэг /steroid cream/ удаан хэрэглэхгүй байх. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гэр бүлийн удамшил
- Дархлаа сулрах
- С реактив уураг ихдэх (CRP)
- Селений дутагдал
- Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Тунгалгын эд эс, судал бохирдох
- Үтрээний мөөгөнцөр
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хумсны мөөгөнцөр
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьс, үтрээ хуурайших
- Арьсны тууралт, усархаг тууралт
- Бие сулрах
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Загатнаа
- Мэдрэлийн ядаргаа
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл
- Хөлийн өсгий, гарны хуруу хагарах
- Хөхний товч хагарах
- Цусны даралт багадах (ЦДБ)
- Чонын хөрөвдөс
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- lechenie-simptomy.ru
- lechimsya-prosto.ru
- mymedicalportal.net
- blog.naturalhealthyconcepts.com
- allergolife.ru
- zdravotvet.ru
- xn-----8kc3adaiumadthfoh4f.xn--p1ai