Fatty liver

Элэгний өөхшилт (монгол)
Жировой гепатоз печени (ру́сский)
Steatosis (latīna)

Элэг өөхөлсөн үед удаан хугацааны турш ямар нэг шинж тэмдэггүй нуугдмал байдлаар явагддаг тал бий.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Нүдний доогуур бараан цагираг үүсэх
  • Арьсан дээр ялангуяа нүдний зовхинд өөхөн ургацаг буюу булдруу ургах
  • Чулуужсан өөхөн давхрага үүсэх /ЭД үүсдэг/
  • Арьс дээр бараан толбо гарах
  • Нүдний цагаан хэсэг шарлах
  • Нүүрний цусны судас өргөжих /хялгасан судас улайх, хацар улайх/
  • Хэл хөх саарал өнгөөр өнгөртөх /coated tongue/
  • Биед эвгүй, тодорхойгүй мэдрэмж төрөх
  • Элэгэн тус газар өвдөх
  • Арьсны өнгө саарал болох, хэсэг хугацааны дараа улаан болох
  • AST, ALT хэмээх ферментүүд, CAP /Controlled Attenuation Parameter/ үзүүлэлт нэмэгдэх зэрэг болой.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Ярихдаа ядрах, ядаргаатай санагдах
  • Биеэ авч явах байдал нь өөрчлөгдөх
  • Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
  • Цагаан хоолтон |амьтны гаралтай уургын дутагдал|
  • Альфа-антитрипсины дутагдал
  • Зэсийн солилцооны өвчин /болезнь Коновалова-Вильсона/
  • Синдром гиперкортицизма /синдром Иценко-Кушинга: энэ үед бөөрний дээд булчирхай хэт их даавар ялгаруулна/ зэрэг болой.

Хоол унд: Загас, далайн хоол, ургамлын тос, чацарганын тос, өглөөний кааш /хошуу тариа, эрдэнэшиш, сагадай, цагаан будаа, шар будаа/, тослог багатай тараг, аарц, хар талх, шивүүрт цулихирын гурил, чанасан буюу жигнэсэн мах, өндөг, төмс, лууван, хүрэн манжин, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо, зөгийн бал, шар гаа, шанц модны холтос, жимс, маалинга, хулууны үр, самар иднэ.

Элэгэнд хэт ачаалал үүсгэхгүйн тулд хоолоо бага багаар 5 удаа иднэ. Салатаа оливийн тос, байгалийн эсгэсэн алимын шүүс, нимбэгээр амталж байх.

Өдөрт 8-10 аяга ус ууна. Өлөн дээрээ нимбэгтэй ус ууна. Буйлс /чангаанз/-ийн жимсны ясан доторхи самрыг нунтаглаж 7 хоног өлөн дээрээ болон оройдоо иднэ.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь элэг, цусаа цэвэршүүлэх, үрэвсэл дарах, өөх тос шатаах, холестерин бууруулах, турах, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.

Шүүгээгүй 1 хоолны халбага наранцэцгийн тосыг амандаа хийж 1-2 минут байлгаад нулимана. Энэ нь энгийн арга бөгөөд цус, элэг маш сайн цэвэршүүлдэг аж.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Өдөрт 30 минут дасгал, хөдөлгөөн заавал хийж байх. Аэробикээр хичээллэвэл үр дүнтэй аж.

Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Өтгөн хатуулахгүй байх. Орой 19 цагаас хойш юм идэхгүй байх.

Хэт ихээр идэх, стресс, архи, боов шоов зэрэг муу хоол (junk food) зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг сана.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).