Хураагуур судасны цүлхэн
Varicose veins (english)
Варикозное расширение вен (ру́сский)
Хоол унд: Ер нь хооллолт болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Аль болох уураглаг, давс багатай, эслэг ихтэй атлаа тэжээллэг хоолыг бага багаар олон удаа иднэ. Хоолны өөх тос 10-15%-иас ихгүй бна.
Эслэг ихтэй хоол хүнс тухайлбал, хүнсний ногоо, жимс, самар, загас, хөх тариа, сагадай, шар будаа, арвай, арвайн ногоон нахиа зэрэг бүхэл үрийн тарианууд.
Түүнчлэн хөх нэрс, интоор, цангис жимс, алим, усан үзэм, гичний ногоон навч, нимбэг, хүрэн манжин, лууван, шар гаа, далайн байцаа, сармис, сонгино, жигнэсэн цэцэгт байцаа, артишок, өргөст хэмх, хар перец идэж байх.
Наргил мод /тос/, шид мод, буйлс, хушганы самар, тослог багатай сүү хэрэглэнэ.
Өдөрт дунджаар 8 аяга ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, биеийн жинийн 1кг дутамд 30 мл ус ногдож байвал зохилтой. Жишээ нь, 80 кг жинтэй бол 2,4 л ус уух ёстой аж.
Аминдэм, эрдэс бодис: Өдөрт “С” аминдэм 3000мг., “А”, “Е” аминдэм, маалинга, олив, загасны тос.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус шингэрүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, судасны хана бэхжүүлэх, үрэвсэл дарах /өдөрт 10 минутаар халуун бүлээн жин 2-3 удаа тавина/, өртсөн эрхтэнээ зүрхний түвшингээс дээш өргөх /swelling go down: хавдар бууруулна/-өд чиглэгдэж байвал зохино.
Өнгөн хэсгийн судасны хавдар нь 1-7 хоногт эдгэрнэ.
Жин тавина: 4-6 давхар самбайнд эмийн ургамлын хандаа нэвчүүлээд өдөрт 4 цагаар 2-3 удаа жин тавина. Шөнөдөө бас тавьж хононо. Эхний ээлжинд үрэвсэл дарах жин тивина. Үүнд: тавансалаа, алтантовч байж болно. Нэг удаадаа 21 хоног тавина.
Дараагийн ээлжинд судасны хана бэхжүүлэх, судсыг буцааж хумихад чиглэгдэнэ. Үүнд: цагаан бургас, царсны холтос. Мөн 21 хоног тавина.
Үүнээс гадна дараах ургамал, ногоогоор жин тавьж болно. Үүнд:
- нарийн хэрчсэн улаан лооль
- түүхий төмсний нухаш
- нунтагласан царванг хоормогтой зуурна
- хусны навч
Түүнчлэн өдөрт 1 удаа алимны исгэсэн шүүсийг усаар найруулан /1:2/ арчиж дороос нь дээш чиглэсэн иллэг хийнэ. Үүний сацуу алимны исгэсэн шүүсийг усанд найруулж, зөгийн балаар амталж, өглөө, оройдоо ууна.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Зүрх хатуурал
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Хөдөлгөөний дутагдал
- Хураагуур судасны бөглөөтөс
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цусны бүлэгнэл хэт өндөр
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)