Элэгний хатуурал
Cirrhosis of the liver (english)
Цирроз печени (ру́сский)
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Төмрийн бодисын солилцооны өвчин /hemochromatosis/
- Зэсийн бодисын солилцооны өвчин /Wilson’s disease/
- Зарим ауто дархлааны өвчин
- Нойр булчирхайны суваг, гэдэс, уушгинд өтгөн салслаг зүйлс ихээр үүсдэг булчирхайны удамшлын өвчин /cystic fibrosis/
- Элэгний өвөрмөгч энземийн дутагдал /Alpha 1 antitrypsin deficiency/
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Аль болох уураг, давс багатай, тэжээллэг, балансжсан хоол иднэ. Уураг нь аль болох ургамлын гаралтай байвал сайн. Хоолны өөх тос 10-15%-иас ихгүй бна.
Хөнгөн хоолоо эхлээд иднэ, дараа хүнд хоолоо иднэ. Лууван, нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Лууванг бууцайтай хавсарч шүүс хийгээд өдөр бүр ууна. Хүрэн манжингийн борш ууна.
Жимс, ногоон навчит хүнсний ногоо тухайлбал, лууван, шаргаа, бууцай, жигнэсэн цэцэгт байцаа, алим, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, сагадай, шар будаа, арвай, арвайн ногоон нахиа /цай шиг ууна. Үл эсэлдүүлэх үйлдэлтэй “saponarin” хэмээх флавонойд агуулна/, загасны тос, оливийн тос, үр, самар, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ ууна. Үхрийн нүдний навч, батраш, ногоон цайг зөгийн балаар амталж ууна.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй луувангийн шүүс уух, хүрэн манжингийн навч уух гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Өдөрт цайр 30мг /лууван, улаан тэсийн жимс, далайн байцаа цайр ихээр агуулна/, загасны тос, “С” аминдэм 3000мг., “А”, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэгээ цэвэршүүлэх, элэгэнд үүсдэг коллаген /collagen, a fibrous, sticky substance/-ийг бууруулах, цөс хөөх, цөс шингэрүүлэх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн явуулахад чиглэгдэж байвал зохино.
Элэг орчимд эвгүй оргиод байвал нимбэгний шүүстэй ус ойчлох хэрэгтэй. Хүйтэн жин тавьж болно. Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.
Сайхан унтаж амарч байх. Болж өгвөл нуруугаараа биш хоёр хажуугаараа хэвтэж унтвал элэгэнд илүү сайн.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан, сайхан ааштай байхыг хичээх. Элэг цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Мах бага идэх хэрэгтэй.
Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Өтгөн хатуулахгүй байх. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг сана.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Гликоген хуримтлагдах өвчин (GSD)
- Согтууруулах ундаа уусан үед
- Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
- Цөсний хүүдий, элэгний үрэвсэл
- Цөсний чулуу
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Элэгний архаг үрэвсэл
- Элэгний В вирусийн үрэвсэл
- Элэгний өөхшилт
- Элэгний С вирусийн үрэвсэл
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Ялзмаг хор гадагшлуулах
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьс, нүд шарлах
- Арьсны намарс
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Батга шовил, юм туурах
- Бие сулрах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөлжис цутгах
- Гарын алга улайх
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Гэдэс дүүрэх
- Дааврын өөрчлөлт, тэнцвэр алдагдах
- Доошоо тулах
- Дэлүү томрох
- Загатнаа
- Нойр булчирхайны архаг үрэвсэл
- Нойргүйдэл
- Өтгөн хатах
- Санаа дагаж өвдөх
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Толгой өвдөх, дүйрэх
- Туранхай байх
- Урам хугарах
- Хавагнах
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Ходоод цанхайж өвдөх
- Ходоодон дээр хүндрэх
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хоолны шингэц муудах
- Хоолонд дургүй болох
- Хордлого амархан авах
- Хэвлий, цавиар өвдөх
- Хэвлийн хөндий усжих
- Цус алдах, гоожих
- Чонын хөрвөш
- Шамбарам
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.webmd.com
- jonbarron.org
- www.livestrong.com
- www.ncbi.nlm.nih.gov
- med-look.ru
- www.healthy.net
- www.raysahelian.com
- www.top10homeremedies.com
- www.rapidhomeremedies.com
- herbs.lovetoknow.com
- www.hindawi.com
- www.medovo.ru
- ru.dreamstime.com