Tonsillitis

Хоолойны ангина (монгол)
Тонзиллит (ру́сский)

(гүйлсэн булчирхайны цочимог болон архаг үрэвсэл, хоолойны мах)

Хоол унд: Өдөрт 2-3 л ус ууна. Жүржийн ундаа ууж, мөхөөлдөс идэж болно. Сармис, сонгино, бүхэл үрийн үр тариа, жимс, хүнсний ногоо, чацаргана зэрэг дархлаа тэтгэгч хоол унд түлхүү хэрэглэнэ.

Сармис: Сүүнд сармис хийж хөөрүүлж, зөөсгөөд бага багаар балгаж ууна. Сармисыг няцлаад аарцтай зуурч иднэ.

Загас, далайн байцаа, наргил мод, маалинга, оливийн тос, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, чанасан төмс, жигнэсэн мах, улаан усан үзэм, нимбэг, жимс, хүнсний ногоо, яншуй, улаан лооль, тарвасны үр, бөөрөнхий ба цэцэгт байцаатай салат, хоол /7 хоногт 5-6 удаа иднэ/, тараг, ингэний хоормог, кимчи, хушга.

Шаргаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Ясны шөл сайн уу.

Аминдэм, эрдэс бодис: “С” |өдөрт 100мг ууна|, “Д” аминдэм, цайр.

Гүйлсэн булчирхайны үрэвслийг байгалийн аргаар илааршуулах зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь стрептококк, стафилококкийн нян |байгалийн антибиотек ууна|, вирус устгах, халуун бууруулах, үрэвсэл дарах, шээс туух, ариутгах, өвдөлт, харшил намжаах, хувийн ариун цэвэр болон хүнсний эрүүл ахуй, тэжээллэг чанарыг хангах, ил шархаа хамгаалах, дархлаа тэтгэх, аминдэм, эрдэс бодисоор хангах, биеийн эсэргүүцлийг сайжруулах чиглэнэ.

Ихэнхи эх сурвалжид нийлэг антибиотик уухаас өөр аргагүй гэж зөвлөдөг боловч зарим тохиолдолд нянг устгахад пеницилин юм уу, бусад антибиотекийн эмүүд эерэг үр дүн үзүүлэхгүй, харин ч халдварыг улам гүнзгийрүүлнэ гэж дурдсан бна.

Алтлаг стафилококкийн нянгаар үүсгэгдсэн ангина нь 7-10 хоног үргэлжлэх тул тэвчээртэй, тууштай эмчлүүлэх хэрэгтэй. Үүний дараа дархлаа тэтгэх арга хэмжээ авна. Алтлаг стафилококк бидний биед ямар ч аюулгүйгээр энх тайвнаар зэрэгцэн оршдог бөгөөд гагцхүү дархлаа, биеийн эсэргүүцэл суларсан үед “босч ирдэг” нян аж.

Эмчлүүлэхгүй удвал үе мөч, зүрхэндээ орно.

Вирусын гаралтай ангинын үед идээт үрэвсэл явагдахгүй бөгөөд антибиотек үүнд үйлчилдэггүй аж.

Халуун цай, кофе уувал өвчнийг улам сэдрээнэ.

Түүхий сүү, чихэртэй сүүтэй кааш, удаан хадгалсан бяслаг, давсалсан гахайн мах зэрэг нь энэ төрлийн нянгийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үздэг.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).