Polycystic Ovarian Syndrome (PCOS)
Өндгөвчний олон уйланхайт хамшинж (ӨОУХ) (монгол)
Поликисточный синдром яичника (ру́сский)
Үндсэн шинж тэмдэг: Өндгөвчний гурван төрлийн уйланхай байдаг.
1/ Фолликуль хэлбэр: Энэ хэлбэрт өндгөн эс “савнаасаа” гарч чадахгүй болж тэр нь уйланхай болно. Сарын юм алдагдана, бэлгийн дараа цусархаг юм гарна, сарын юмтай холбоогүй цус гарна, хэвлийгээр хүчтэй гэнэт өвдөнө.
2/ Эндометриодны хэлбэр: Урагцаг үүсч тэр нь өтгөн хар цусаар дүүрнэ. (“chocolate cysts”) Хэвлийгээр хүчтэй гэнэт өвдөнө, энэ өвдөлт нь нурууны доод хэсэг, биеийн доод хэсэг, гуя руу үе үе зөөлөн чиглэж өвдөнө, сарын юм ихээр ирнэ, толгой өвдөнө, баруун, зүүн өндгөвчөн тус газар эмзэглэнэ.
3/ Дермиодны хэлбэр: Энэ хэлбэрийн үед уйланхайн эд эс маш хатуу бүрхэвчээр үүсгэгддэг тул амархан шимэгддэггүй. Сарын юм өвдөж, ихээр ирнэ, сарын юмны хооронд цус гарна, дээрхийн адил хэвлийгээр өвдөнө. Байнга шээмээр санагдаж, шээс дутуу гарсан юм шиг санагдана. Зарим тохиолдолд бөөлжис цутгана, бөөлжинө.
Дээрхээс гадна доорхи шинж тэмдэг үүсч болно. Үүнд:
Хүндрэх буюу бэлгийн үед хэвлийгээр өвдөнө, жижиг юм идсэн ч гэсэн цадсан юм шиг мэдрэмж төрнө, гэдэс дүүрнэ, хэвлийгээр хүндрэнэ, толгой эргэнэ, зүрхний хэм түргэсэнэ, бага бага бүлэгнэсэн цус гарна /Spotty bleeding/.
Болзошгүй шалтгаанууд: Яг юунаас болдог нь тогтоогдоогүй. Буруу хооллолт, ажил, амралтын дэглэм, замбаараагүй эм, даавар /шар буурцаг гэх мэт/ хэрэглэх зэрэг нь сөргөөр нөлөөлдөг байх. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсанаас үүсэх (pH) тал бий байх үзэж болно. Зарим эх үүсвэрээс дүгнэж үзэхэд энэ өвчин элэгний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой байх магадлалтай.
ДАРААХ 8 ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:
1 “Омега-6” хагас үл ханасан өөх тосоос зайлхийх; Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос / Омега-3/ хэрэглэж байх.
2 Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.
3 Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.
4 Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх. Жирэмсэлтийг зосоогч эм уухгүй байх.
5 Сайн унтаж амарч байх.
6 Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.
7 Таргалахгүй байх.
8 Бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх. Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.
Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Ислэг ихтэй хоол идэх /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа/, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай /элэг цэвэршүүлэгч хоол/, яргай загас, бэлчээрийн үхрийн мах, сонгино, сармис, хөмүүл /хүхэртэй тул элэг цэвэршүүлдэг/, нимбэг, эсгэсэн хоол /гүүний айраг, кимчи, тараг, алимны эсгэсэн охь/, жимс, хүнсний ногоо, цагаан гаа, шар гаа идэж байх.
Аминдэм, эрдэс бодис: Магни, “В”, “Е” аминдэм.
ЦОМОГ №1: Үхрийн нүд, халгайны навч, царван, батраш, маж, долоогонын үр жимс, ганга. 2 хоолны халбагыг 1000мл буцлам халуун усанд хийж халуун саванд шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар 3 удаа ууна.
ЦОМОГ №2: Ажиг, батраш, хумсанцэцэг, их шүүдэргэнэ, САЦ, төлөгч өвсийг адил тэнцүү хэмжээгээр зэхэж, 1хх 1 аяга бхух 15 минут иш. Өдөрт 100мл-аар 3 удаа 1-2 сар ууна. Дараа нь, 14 хоног завсарлаад дахиж ууж болно. Үүнд чацарганын навч, моносны цэцэг, идрээний үндэс нэмж болно. Энэ цомгийг умайн ханын хоргүй хавдарт мөн ууж болно.
Цомгуудыг захиалвал хийж зааврын хамт өгнө.
Бусад зөвлөмж: Эстроген дааврыг бууруулах хэрэгтэй. Зөгийн балтай тампон хэрэглэж болно. Өдрийн дэглэм сайн баримтлах хэрэгтэй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Селени, мелатонин /нойр өдөөгч даавар/, таримал гоньдны үр, чихэр өвс, цээнэ.
Мах, бяслаг бага идэх хэрэгтэй.
Эх үүсвэр:
Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
http://www.ayzdorov.ru/lechenie_kista_yaichnik.php
http://nmed.org/lechenie-kisty-yaichnika-bez-operacii.html
http://homedr.ru/narmed/women15.php
http://wellnessmama.com/5425/balance-hormones/
http://beforeitsnews.com/health/2013/06/5-realistic-pcos-natural-treatment-remedies-2495012.html
Possible common causes
- Acidosis
- Adrenal fatigue
- Androgen excess
- Diabetes
- Estrogen dominence
- Iodine deficiency disorders
- Metabolic Syndrome
- Progesterone deficiency
- Sagging breasts
Possible common signs and symptoms
- Acanthosis nigricans
- Dysuria
- Edema
- High levels of Cholesterol and Triglyceride
- Hypertension
- Light and Prolonged menstruation
- Skin tags
- Tachycardia
- Vitiligo