Gout

Тулай (монгол)
Подагра (ру́сский)

Аминдэм, эрдэс бодис: “С” 100мг.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Тулайны эмчилгээ, сувилгаа нь товчдоо цусан дах шээсний хүчлийг бууруулах, эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, турах |ихэнхдээ тарган хүмүүс эстрогены илүүдэлд орсон байдаг|, амьдралын хэв шинжээ өөрчлөх, биеэ шүлтжүүлэх, бясалгал, гүнзгий амьсгалын дасгал хийхэд чиглэгдэнэ.

Энэ өвчнийг илааршуулахын тулд дор хаяж 14-21 хоног ургамлын эмчилгээ хийхэд нааштай үр дүн гарч эхэлнэ. Цаашлаад тууштэй эдгэрэхийн тулд 8-12 сар уух хэрэгтэй. Долоо хоногт нэг өдөр мацаг барина. Мацаг барихын урд орой алтантовч, мугваатай бүлээн бургуй тавина. Мацаг барьж байхдаа 1,5-2 л ус ууна. Орой нь дахин бургуй тавина. Маргааш нь цагаан хоолноос идэж эхэлнэ. Эхний жил 7-10, хоёрдох жилээс 5-7кг турна.

Хоолны болон ажил, амралтын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, усанд сэлэх, бүтэн биеийн иллэг хийх хэрэгтэй.

Өдөр бүр 30 минут явган явах, шогшиж явбал үр дүнтэй. Дугуй унаж болно.

Усанд орох: Өглөө биш оройдоо халуун усанд орж сурах. Ваннанд орохоор бол усны тохиромжтой хэм 36С. Унтахаас 2 цагийн өмнө 15-аас ихгүй минут орно. Цусны эргэлтэд сөргөөр нөлөөлөх тул усны түвшин зүрхэн тушаа хэсгийг бүрхэхгүй байхаар тооцно.

Унтахын өмнө хүйтэвтэр устай ваннанд нэг аяга алимны исгэсэн шүүс хийж, 10-аас ихгүй минут орж, дараа нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орно. Усанд орсны дараа оливтой гангын тосоор тосолно.

Зайлсхийвэл зохих зүйлс:

Пурины хүчил болон чихэр, саахар агуулагч хоол хүнс:

  • Далайн хоол, загас
  • Цацагт хяруул, гахай, бугын төл, тугал, малын элэг, үхрийн бөөр, тархи
  • Саахар, эрдэнэшишийн сироптой ундаа, шар айраг, мах, өндөг
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Түрэг шош, инжир, бөөрөлзгөнө, бууцай, хурганчих, кофе, өөх тос, архи, тамхи, хэт боловсруулсан хоол хүнс зэрэг болой.

Possible common causes

Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.

Possible common signs and symptoms

Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.

Actions

Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.

Product usage indication and contraindication

Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.

  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.

  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.

  • Possibly not recommended for some cases.

  • Contraindicated for cases diagnosed by doctor.