Сөргөө
Gastroesophageal reflux disease (GERD) (english)
Гастроезофагеальная рефлюксная болезнь (ГЭРБ) (ру́сский)
Буцах улаан хоолойтос
Улаан хоолойны Барретт
Үндсэн шинж тэмдэг: Ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй тохиолдол бий.
- Залигахад эвгүй оргих зэрэг болой.
Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae: PCCS):
- Бүдүүн гэдэсний уйланхай, хорт хавдар
- Дотоод шүүрлийн өвчин
- Арьсны үрэвсэлт өвчин
- Цус алдах /цустай бөөлжих, суулгах/
- Сөөргөөний хүндэрсэн архагшсан хэлбэр (BE: Улаан хоолойны Барретт) үүсэх магадлалтай аж.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Улаан хоолойны доод хавхлагын булчин сулрах
- Харшлын эм, азотын бэлдмэл (nitrates)-ийн гаж нөлөө гэх мэт.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Түүхий жимс, ногоо өөрөөр хэлвэл, салат сайн идэж байх.
Хошуу тариа, сагадай зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Цэвэр ус ихээр ууна.
Хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, ингэний хоормог, гүүний айраг, кимчи, даршилсан байцаа, квас, алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, хасарваань, хар чавга, гүйлсийн жимс, банан, алим, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, хушга, шар гаа, амтат улаан чинжүү /сулавтар идээшүүлж ууна, иднэ/, хушганы зөөлөн эд иднэ.
Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Д” /улаан хоолойг хамгаална/, “Е” аминдэм, магни, селен.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Сөөргөөний эмчилгээ, сувилгаа нь дархлаа тэтгэх, хеликобактери пилори нянг устгах, ходоодны хүчиллэгийг аль болох бага байлгах, биеэ шүлтжүүлэх, ХГЗ-нд өнгөр тогтоох, тайвшруулах, үрэвсэл, улайлт, өвдөлт намдаахад чиглэгдэж байвал зохино.
Зүү тавиулах, стрессээ удирдах, иллэг, бариа засал, гүнзгий амьсгааны дасгал, йога, бясалгалд явах, турах, эрүүл зохистой хооллохыг зөвлөнө.
Бүрэн эдгэрдэг өвчин.
Ходоодоо энхрийлэх зөвлөлгөө: Хоол идэхээс 20-30 минутын өмнө шингэн юмаа уух нь зохилтой. Энэ нь ходоодны шүүс ялгаруулж, хоол боловсруулах бэлтгэлийг хангана. Эсрэг тохиолдолд хоол боловсруулахад илүүдэл эрч хүч зарцуулна. Өөрөөр хэлбэл, боловсрогдож байгаа хоолон дээр ус хийж “унтрааж байна” гэсэн үг аж. Бид энэ талаар ихэнхдээ буруу зуршилтай болсон байна.
Ажил, амрлатын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Талх бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хоол идсэний дараа хэвтэхгүй байх. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх, ялангуяа унтахын өмнө.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гэр бүлийн удамшил
- Дархлаа сулрах
- Донтуулагч хоол хүнс, сэргээш
- Зүрх судасны өвчин (ЗСӨ)
- Зүрхээр хатгуулах буюу зүрхний бах
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Хоолойны ангина
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Цөсний хүүдийний уйланхай (ургацаг)
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Ам гашуун оргих
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Амны мөөгөнцөр
- Бөөлжис цутгах
- Бөөлжих
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Зүрхний цус дутлын эмгэг
- Өтгөн хатах
- Өтгөн цустай гарах
- Улаан хоолойн хорт хавдар, түүнээс сэргийлэх
- Уушгины астма
- Үс унах
- Үтрээний мөөгөнцөр
- Хамар битүүрэх
- Ханиад, томуу
- Харшил хөдөлгөж болзошгүй
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Ходоод цанхайж өвдөх
- Ходоод, хос, улаан хоолойны шархлаа (ХХШ)
- Ходоодны үрэвсэл
- Ходоодны хорт хавдар
- Ходоодон дээр хүндрэх
- Хоолны шингэц муудах
- Хоолой сөөх
- Хоолойн дээр юм торох
- Хумсаа бэхжүүлэх (хумс хугарах)
- Хумсны мөөгөнцөр
- Хэхрүүлэх
- Цээж хорсох
- Шүд хорхойтох
- Элэг, цөсний хүүдийн үрэвсэл
- Элэгний уйланхай
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.gerd-diet.com
- womanadvice.ru
- narodnaiamedicina.ru
- izjoga.info
- www.altmedicineabout.com
- ngrinko.com
- www.science.gov
- en.wikipedia.org
- www.fionawaring.com