Gout

Тулай (монгол)
Подагра (ру́сский)

Тулайны үндсэн зовиур, шинж тэмдэг (PCSS):

  • Цусан дах шээсний хүчил ихдэх, Энэ өвчин хоолтой хамт биед орсон пурины шингэхгүйгээс шээсний хүчил болж үүсдэг (urate nephropathy, hyperuricemia)
  • Хөлийн голдуу том хурууны үе, ул, эрээн булчинг хөлийн тавхайтай холбосон судал, өвдөг, тохой, бугуй, шагай, аарцаг нуруу зэргээр улайж гэнэт хавагнаж, өвдөх
  • Голдуу үүрээр эсвэл шөнийн цагаар өвдөх, халуу дүйх, улайх, гялтайх
  • Хөл, гар дээр “тофусы tophi” хэмээх булдуу үүсэх, хагарахаараа цаана нь шээсний хүчлийн цайвар талст эсвэл тоос харагдах
  • Ядрах
  • Халуурч болзошгүй гэхдээ аспирин тус болдоггүй
  • Холестерин, триглицерид нэмэгдэх
  • Өвдөлт хагас жил эсвэл жилийн дараа дахин давтагдах
  • Ихэнхдээ эрчүүд эсвэл цэвэрших төхөж байгаа эсвэл цэвэршиж байгаа эмэгтэйчүүд голдуу энэ өвчнөөр өвдөх (ЭХ)
  • Яваандаа “подагрический артрит” хэмээх үений үрэвсэл үүсэх
  • Яваандаа бөөр, шээс чулуужих, хожмын бөөрний дутагдал үүсэх зэрэг болой.

Тулай үүсч болзошгүй голлох учир шалтгаанууд (PCC, патогенез):

  • Буруу хооллолт (архи дарс, шар айраг, баяр наадам, өөх тостой, махтай хоол их идэх)
  • Хөдөлгөөний дутагдал, цусны эргэлт муудах
  • Таргалалт
  • Халдварт өвчин туссанаас (Улаан бурхан, улаанууд, элэгний үрэвсэл, сүрьеэ, салхинцэцэг, тэмбүү гэх мэт)
  • Шимэгчээр үүсгэгдсэн өвчин туссанаас (бруцеллез, хламидиоз, микоплазмоз);
  • Даарах
  • Чихрийн шижингийн хэв шинж-2
  • Хайрст үлд
  • Бөөрний эмгэг
  • Эмийн гаж нөлөө: “В” аминдэм ихээр уух, хорт хавдарын ба вирусийн эмчилгээ удаан хийлгэх
  • Гэр бүлийн удамшил зэрэг болой.

Дээр дурдсан зовиур, шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Интоорын жимс иднэ.

Аминдэм, эрдэс бодис: “С” 100мг.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Тулайны эмчилгээ, сувилгаа нь товчдоо эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, турах /ихэнхдээ тарган хүмүүс эстрогены илүүдэлд орсон байдаг/, амьдралын хэв шинжээ өөрчлөх, биеэ шүлтжүүлэх, бясалгал, гүнзгий амьсгалын дасгал хийхэд чиглэгдэнэ.

Энэ өвчнийг илааршуулахын тулд дор хаяж 14-21 хоног ургамлын эмчилгээ хийхэд нааштай үр дүн гарч эхэлнэ. Цаашлаад тууштэй эдгэрэхийн тулд 8-12 сар уух хэрэгтэй. Долоо хоногт нэг өдөр мацаг барина. Мацаг барихын урд орой алтантовч, мугваатай бүлээн бургуй тавина. Мацаг барьж байхдаа 1,5-2 л ус ууна. Орой нь дахин бургуй тавина. Маргааш нь цагаан хоолноос идэж эхэлнэ. Эхний жил 7-10, хоёрдох жилээс 5-7кг турна.

Хоолны болон ажил, амралтын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, усанд сэлэх, бүтэн биеийн иллэг хийх хэрэгтэй.

Өдөр бүр 30 минут явган явах, шогшиж явбал үр дүнтэй. Дугуй унаж болно.

Усанд орох: Өглөө биш оройдоо халуун усанд орж сурах. Ваннанд орохоор бол усны тохиромжтой хэм 36С. Унтахаас 2 цагийн өмнө 15-аас ихгүй минут орно. Цусны эргэлтэд сөргөөр нөлөөлөх тул усны түвшин зүрхэн тушаа хэсгийг бүрхэхгүй байхаар тооцно.

Унтахын өмнө хүйтэвтэр устай ваннанд нэг аяга алимны исгэсэн шүүс хийж, 10-аас ихгүй минут орж, дараа нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орно. Усанд орсны дараа оливтой гангын тосоор тосолно.

Зайлсхийвэл зохих зүйлс:

Пурины хүчил болон чихэр, саахар агуулагч хоол хүнс:

  • Далайн хоол, загас
  • Цацагт хяруул, гахай, бугын төл, тугал, малын элэг, үхрийн бөөр, тархи
  • Саахар, эрдэнэшишийн сироптой ундаа, шар айраг, мах, өндөг
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Түрэг шош, инжир, бөөрөлзгөнө, бууцай, хурганчих, кофе, өөх тос, архи, тамхи, хэт боловсруулсан хоол хүнс зэрэг болой.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).