Онгол мөөгний цомог
Эрсдэлгүй хэрэглэх арга: 1-3 хоолны халбагыг 400мл усанд 5-10 минут буцалгаад, шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар хоолноос 20 минутын өмнө 2-3 удаа ууна. Халуун саванд сайн идээшдэг.
Нэг удаагийн сувилгаа: 28 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ шүүдэргэнийн эсвэл маалингын тос дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Усан ханд нь улаан хүрэн өнгөтэй, тунгалаг, гоё амттай, элдэв үнэргүй.
Орц: (100г.-д шилжүүлснээр) Хусны онгол мөөг 15,4г, эмийн багваахайны үндэс 13,2г, эгэл лошгоны цэцэг, навч, үр 10,7г, дэрэвгэр хависганын гдх 10,1г, төлөгч өвсний цэцэг, навч 7,5г, том цүлдмэг мөөг 7,5, их шүүдэргэнэ 7,5г, бусад: ямаан сахал, хулангийн ундаа, сөдийн цэцэг навч, нэг наст бивлэн, үхрийн нүдний навч, олслиг халгай, толбот арзаахайны цэцэг, навч, хөвөн оройт, сөөгөн боролзгоно, хошуу тарианы сүрэл, үр, нохойн хошууны үр жимс, хусны навч, чихэр өвс, шар гааны үндэс.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.