Цахилдаг
Iris Rt (english)
Корень касатика бунге (ру́сский)
Iris bungei Maxim. (latīna)
(бунгийн цахилдагны үндэс)
Арга: 1-2 хоолны халбага /нунтагласан/-ыг 1 аяга усанд хийхээр тооцож 5 минут буцалгаад 1-2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 70-100 мл-аар хоолноос өмнө 3-4 удаа ууна. Буцалгахгүй гэвэл халуун саванд шөнөжин идээшүүлнэ.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Завсарлага: 14 хоног.
Амталгаа: Усан ханд нь улаан хүрэн туяатай, тунгалаг, элдэв амт, үнэргүй.
Эмийн үйлдэл
- Бие махбод цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Бөөр, шээсний зам цэвэршүүлэх
- Дархлаа зохицуулах
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Трихомонас нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Хордлого тайлах
- Хумсны мөөгөнцөр
- Хүний папилломын вирус
- Цөс хөөх
- Цус шингэрүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Элэг хамгаалах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эмийн хордлого тайлах