Таримал гоньд
Fennel Seeds (english)
Семена укропа аптечного (ру́сский)
Semen Foeniculum vulgare (latīna)
(Таримал гоньд буюу гоньд зоргодосгонын үр, навч)
Арга: 1-2 цайны халбага /нунтагласан үр/-ыг 1 аяга буцлам халуун усанд хийж 30 минут идээшүүлнэ. Өдөрт ½ аягаар 2 удаа ууна. Гоньдны үр, навчийг хоолондоо хийж иднэ. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Завсарлага: 21 хоног.
Амталгаа: Идээшмэлийн өнгө: бор шар, тунгалаг, амт: онцгой амтгүй хирнээ өвөрмөгч, үнэр: гоньд үнэртэнэ.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Микобактериум нянгийн халдвар
- Протеус нянгийн халдвар
- Сальмонелла буюу балнад нян
- Стафилококкийн нянгийн халдвар
- Унгуулах
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хоолны хордлого тайлах
- Хордлого тайлах
- Хумсны мөөгөнцөр
- Цус шингэрүүлэх
- Цэр ховхлох
- Шээс туух
- Элэг хамгаалах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхийн сүү саамшуулах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)