Хусны нахиа, навч, холтос
Birch Leaf and Inner and outer Bark (english)
Листья, почки, кора (бересты) и луб березовой коры (ру́сский)
Betula pendula Roth. (latīna)
Үндсэн арга: Нахиа, навч: 2-4 хоолны халбагыг 400 мл буцлам халуун усанд хийж 1-2 цаг идээшүүлж шүүнэ. Халуун саванд хийж болно. Өдөрт ½ аягаар хоолноос өмнө 3 удаа ууна.
Холтос: 60г /1-2 атга/-ыг 1000 мл усанд хийж зөөлөн гал дээр 30-40 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар 3-5 удаа ууна.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн тос эсвэл шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 14-21 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: НАХИА, НАВЧ: Усан ханд нь алтан шаргал өнгөтэй, үл ялиг гашуун амттай, элдэв үнэргүй, үл ялиг цэлцэгнэнэ.
ХОЛТОС: Усан ханд нь хүрэн бор өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Байгалийн антибиотик
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Гэдэсний булчин задрах тахлын нянгийн халдвар (холер)
- Стрептококкын нянгийн халдвар
- Фитоэстроген
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хумсны мөөгөнцөр
- Цус цэвэршүүлэх
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхэс шавхрага гадагшлуулах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- kartaslov.ru