Бөөрөнд цус хурах
Subcapsular renal hematoma (english)
Субкапсулярная почечная гематома (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Бүсэлхийгээр өвдөх, хавдах
- Цавь, хэвлийгээр өвдөх
- Халуурч болзошгүй
- Шээс саатаж болно
- Нилээд хүндээр доргисон үед цустай шээнэ, халуурах
- Бүсэлхий, хавирганы доогуур хавдах
- Хэвлийд цустай шээс нэвтрэх /перитонит/
- Бөөлжис цутгах, бөөлжих
- Хэвлийгээр өвдөх
- Бөөрөнд уйланхай үүсэх зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Бөөрөнд уйланхай
- Гэмтэл бэртэнгэ /бөөр гэмтэх, доргих/
- Бөөрний хавдар /хортой, хоргүй/
- Бөөрний үйл ажиллагаа алдагдсан
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Загас, ургамлын тос, чанасан төмс, байцаа, лууван, үхрийн нүд, чацарганын жимс, усан үзэм, хатаасан үзэм, бүхэл үрийн үр тариа, хар талх, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, зөгийн бал. Хоолыг бага багаар иднэ.
Нимбэг, цагаан гаа, тарвас, хан боргоцой, ногоон алим, батрашийн шүүс ууна. Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс идэж байх. Бүхэл үрийн тариа хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Селени, загасны тос, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь нян устгах /болж өгвөл байгалийн гаралтай антибиотек/, өвдөлт намжаах, үрэвсэл дарах, аль болох тайван байхад чиглэгдэж байвал зохино.
Халуун бүлээн жин тавина. Үүнд:
- Исгэсэн алимны шүүсийг усаар 1:2 харьцаагаар найруулж, дээр нь оливийн тос дусааж тавина
- Царсны холтос
- Хусны нахиа, навч
- Шүүдэргэнэ ханд эсвэл хандмал
Өдрийн дэглэм сайн баримтлана.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хүнд юм өргөхгүй байх хэрэгтэй. Хариах, дэвхрэх зэрэг цочимол хөдөлгөөн хийхгүй байх.
Архи, согтууруулах ундаа, хар цай, чихэр, кока кола, утсан хоол, кофе.
Болж өгвөл 19 цагаас хойш юм идэхгүй бай. Хэт ядрахгүй, даарахгүй байх.
Хэт их шингэн уухгүй байх.
Давс, саахар, махыг бага хэрэглэнэ.
Эх үүсвэр:
- Народный доктор №17 2014
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- http://www.sportobzor.ru/sportivnaya-medicina/ushib-pochki-diagnostika-simtomy-i-lechenie.html
- http://stranacom.ru/article_3827/
- http://namedne.ru/load/lechenie_boleznej_narodnymi_sredstvami
- http://treatment.hpathy.com/homeo-medicine/homeopathy-polycystic-kidney-disease/
- http://www.kidney-healthy.com/kidney-cyst-treatment/348.html#6d