Chronic hepatitis

Элэгний архаг үрэвсэл (монгол)
Хронический гепатит (ру́сский)

Үндсэн шинж тэмдэг: Бие амархан ядрах, бөөлжис цутгах, элэг орчимд эвгүй оргих, хүндрэх, элэг томрох, бие шарлах, цээж хорсох, гэдэс дүүрэх, өтгөн хатах, эсвэл гэдэс гүйлгэх, бие загатнах талтай. Хоолонд дургүй болно. Ямар нэг хоол шингэхгүй байх тохиолдол бий. Зарим тохиолдолд бага зэрэг халуурна. Яваандаа дэлүү томорно.

 Болзошгүй шалтгаанууд: Өөрийн дархлааны улмаас үүсэн элэгний архаг үрэвсэл хэрхэн үүссэн нь одоогоор тодорхойгүй бна. Буруу хооллолт, хэт өөх тостой хоол идэх, цөс өтгөрсөн, удамшил гэх мэт. Эм /1000 гаруй эм бий/, архи зэрэг янз бүрийн нөлөөллөөс болж элэгнй эд эс үхэж, улмаар АЛТ хэмээх фермент цусанд ордог.   

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Хошуу тариа, сагадай, бог будаа зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, инжир, үзэм, хар чавга, буйлсийн жимс, банан, алим, усан үзэм, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, зөгийн бал, сонгино, сармис, хушга, шар гаа, хар перец идэж байх.

 

Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен. Харин “А”, “В-3” аминдэм, төмрийн бэлдмэл их хэрэглэхээс болж өгвөл зайлхийх хэрэгтэй.      

Бусад зөвлөмж: Ургамалаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, маргарин, майонез, мөхөөлдөс, кофе, какао, цай, хужир, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, түрэг шош, хурган гуа, гич, тунхуу, бууцай, зөөхий, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, будаг оруулагч, нөөцлөгч агуулсан хүнс.

Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх.

Эх үүсвэр:

Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004

http://www.aif.ru/food/diet/44336

http://health.wild-mistress.ru/wm/health.nsf/publicall/87E5EF8AD4A57CD6C325740F0047EC33

http://vision-master.ru/doctor/ast/index.html

https://health.mail.ru/disease/gepatity/hronicheskie_gepatity/

http://www.zdorovieinfo.ru/bolezni/hronicheskiy_gepatit/

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).