Цөсийн цомог
Арга: 4-6 хоолны халбагыг 700мл усанд хийж, шөнөжин идээшүүлж шүүнэ. Халуун саванд болно. Өдөрт 1 аягаар хоолноос 20 минутын өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Дараа нь идээшмэлтэй тампон шургуулна.
Амталгаа: Усан идээшмэл нь хүрэн бор туяатай, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.
Орц: Орц найрлага: Том навчит дэгд, их шүүдэргэнийн цэцэг, навч, дэрэвгэр хависганын найлзуур, эрдэнэшишийн үр (Итали) тус бүр 19г, илдэн игүүшингийн навч 7,5г, бусад: маралзанын цэцэг, хусны хаг, цөс өвсний навч.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.