Thrombosed Hemorrhoids

Шамбарам (монгол)
Тромбоз геморроидального узла (ру́сский)

Ил болон далд шамбарам |цагаан мах гарах|

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Нимбэг, алим, улаан лооль, нэрс, байцаа, хүрэн манжин, тараг хэрэглэнэ.

Өдөрт 300г жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, түүний үрийн тос, өргөст хэмх, сонгино идэж байх хэрэгтэй.

Банан өлөн дээрээ иднэ. Бүхэл үрийн тариа, арвай, хошуу тариа, сагадай, эслэг ихтэй хоол хэрэглэж, ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис: “С”, “Е” аминдэм (цус бүлэгнэлд чухал үүрэгтэй), “В” бүлгийн аминдэмүүд, ялангуяа В6, В12, кальци, кали, магни.

Хязгаарлах болон зайлсхийвэл зохих зүйлс: Өөх тостой хоол, сармис, мөөг, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, хэт боловсруулсан хүнс, гоймон, цагаан будаа, манжин, хурган чих, ногоон цай, кофе, гич, перец, хийжүүлсэн ундаа, саахар, сүү, буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, бялуу зэрэг болой.

Өтгөнөө хатаахгүй байх, дүлэхгүй байхыг зөвлөнө.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Ил болон далд шамбарамны үеийн эмчилгээ, сувилгаа нь өвдөлт намжаах, үрэвсэл дарах, цус тогтоох, цус, цөс шингэрүүлэх, хураагуур судсыг бэхжүүлэх, шамбарамны зангилгааг шимэгдүүлэх, цөс хөөх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн урсгах, турахад чиглэгдэж байвал зохино.

Марганецтай халуун бүлээн усанд 5 минут дүрж өдөрт 2 удаа сууна. Энэ нь эвгүй мэдрэмж, загатнаа арилгаж, өтгөн гарахад дэм болно.

Тухайн цагт нь зөв эмчилвэл 4-5 хоногийн дараа өвдөлт намжиж, 14-28 хоногт бүрэн эдгэрнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).