Milk Thistle Seeds, Leaf and Oil

Толбот арзаахай (монгол)
Расторопша пятнистая (ру́сский)
Silybum marianum (latīna)

үр, навч, тос

Арга: НАВЧ: 2-4 цайны халбагыг 500 мл усанд хийхээр тооцож 2-5 минут буцалгаад шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 100-150 мл-аар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа бага багаар шимж ууна.

ҮР (нунтагласан): 1-2  цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийхээр тооцож 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 1/2 аягаар хоолноос өмнө 2 удаа ууна. Эсвэл өдөрт 1 цайны халбагыг хоолноос өмнө 4-5 удаа усаар даруулж ууна. Өдөрт нийтдээ 3,5-15г үр иднэ.

Тос: Өдөрт 1 цайны халбагаар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа ууна. Уухын өмнө сэгсэрнэ. Биеэ тосолно. Ваннанд хийж орж болно. Цэвэрлэгээний бургуй тавьсны дараа 30 мл тосоор микроклизм тавьж болно. Эл тосыг халааж уухгүй. Хөргөгчөнд хадгална.

Нэг удаагийн сувилгаа: 40 хоног. Завсарлага: 15 хоног.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).