Андрогены илүүдэл
Androgen excess (english)
Избыток андрогенов (ру́сский)
Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм.
Шарсан ногоо, мах, шар буурцаг, сүү цагаан идээ, жимсний шүүс, жимс, хүнсний ногоо хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Магни, “В-5”, “Е”, “Д” аминдэм, “Омега-3” өөх тос, загасны тос.
Андрогеныг бууруулах сувиллын чанартай зөвлөмж (TG): Сувилгаа, эмчилгээ нь прогестерон нэмэгдүүлэх /энэ нь андроген бууруулдаг/, аль болох 5α-reductase энземийг боймлох, БДБ-ны андрогены хүлээн авагч эсийг DHT даавраар “эзлүүлэхгүй” байх, стресс бууруулах, өдөр ажиллаж, шөнө сайн унтаж байх, цусан дах саахрын хэмжээг бууруулахгүй байх /саахар буурахаар кортизол нэмэгддэг аж/, үрэвсэл дарах /цайрын бэлдмэл, хүнсний ногоо/, ХГЗ-д өнгөр тогтоох, үрэвсэл өдөөгч хоол унд хэрэглэхгүй /ЭХ-оос хуулах/, тамхи татахгүй байхад чиглэнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Адренокортикотропик даавар (ACTH)
- Бөөрний дээд булчирхайны гэмтэл
- Бэлгийн андроген дааврын төрөл зүйл (DHT)
- Гэр бүлийн удамшил
- Инсулины илүүдэл
- Кортизол даавар (стрессийн даавар)
- Өнчин тархины өвчин
- Пролактин дааврын илүүдэл
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хямарсан гэдэсний эмгэг
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Эстрогены давамгайлал (ЭД)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг стресс
- Арьс харлах
- Арьсанд хөхөлгөр ургах
- Батга шовил, юм туурах
- Бөөрний дээд булчирхайны хорт хавдар
- Бэлгийн дур хүсэл байхгүй болох
- Бэлгийн сулрал
- Зүрх судасны өвчин (ЗСӨ)
- Инсулин шингэхгүй болох
- Кушингийн өвчин
- Өндгөвчний олон уйланхайт хамшинж (ӨОУХ)
- Өндгөвчний хорт хавдар
- Сарын юм алга болох
- Сарын юм өвдөж ирэх
- Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
- Сэтгэл гутрал
- Тараагуур судас тостон хатуурах
- Таргалалт (тураах)
- Түрүү булчирхай томрох
- Умайн булчингийн хоргүй хавдар
- Үргүйдэл
- Үс халзрах
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хүсээгүй газар үс сахал ургах ялангуяа эмэгтэйчүүд
- Цус алдах, гоожих
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Шалтгаангүй хөлрөх
- Эстроген дааврын илүүдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- www.hindawi.com
- gormonoff.com
- ogormone.ru
- www.elevatevitality.com.au
- www.petriescottage.com.au
- ndnr.com
- dietolog.ru
- dachadecor.ru
- ru.wikihow.com
- ru.wikihow.com