Далайн байцааны цомог
Үндсэн арга: 2-3 хоолны халбагыг 450мл усанд хийж, 2-5 минут буцалгаад, шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.
Зохимжгүй заалт: Цус шингэрүүлэгч эм /аспирин/, антибиотик (amoxicillin, tetracycline), ухаан алдалтын эсрэг эм, нойрны эм, тайшруулагч эмтэй харшлах магадлалтай. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Ханд нь хүрэн бор өнгөтэй, элдэв амт, үнэргүй.
Орц: (100 г.-д шилжүүлснээр) Багваахайны үндэс 16г, хошуу тарианы навч, үр 15г, гишүүнийн шилбэ 12,8г, ханборгоцойны жимс, хальс, навч 8,9г, далайн байцаа 7,7г Нарт уул® Ө.Солонгос, хусны навч, нахиа 5,1г, бусад: бургас навчит тавилганын навч, үр, маралзганын цэцэг, шувуун тарнын цэцэг, навч, яншуйны навч Relesh® ОХУ.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Фитотерапия при эндокринной патологии, Белорусийн Гродно хотын Гродненский Государственный Медицинский Университет Сурах бичиг, 2009
- www.grsmu.by
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.