Элэг бөглөрөх

Obstructions of the liver or locked liver (english)
Закупорки в печени (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Хөнгөн хоолоо эхлээд иднэ, дараа хүнд хоолоо иднэ. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, арвай, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ ууна. Үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэгээ цэвэршүүлэх, цөс хөөх, цөс шингэрүүлэх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн явуулахад чиглэгдэж байвал зохино.
Элэг орчимд эвгүй оргиод байвал нимбэгний шүүстэй ус ойчлох хэрэгтэй. Хүйтэн жин тавьж болно. Ургамалаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, кофе, цай, хужир, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, саахар, хувны хүчил, зууннаст, түргэн хоол, торт, түрэг шош, хурган гуа, бууцай, зөөхий, сонгино, сармис, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй.
Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг сана.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- medherb.com
- naturalsociety.com
- bodyecology.com
- www.bioray.com
- www.healthguidance.org
- alphagastro.sg