Greater Celandine Flowers and Leaf

Их шүүдэргэнэ (монгол)
Цветы и листья чистотела большого (ру́сский)
Chelidonium majus (latīna)

(цэцэг, навч)

Хатаасан ургамал хэрэглэх арга: ½ -1 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун ус /сүү/-анд хийж, 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-100 мл-аар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Зөгийн балтай сироп хийж болно. Бургуй тавьж болно. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.

Шүүдэргэнийн шүүсний шимийн хандмал хэрэглэх арга: Өдөрт 1-2 цайны халбагаар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Усаар даруулна.

Шүүдэргэнийн шүүсний исгэсэн хандмал: Орц: Их шүүдэргэнийн цэцэг, навч, шүүс, байгалийн исгэсэн алимны шүүс ACV 5% Edeka® ХБНГУ.  Арга: 1 аяга буцалсан халуун бүлээн усанд 1-2 цайны халбагыг хийж, зөгийн балаар амталж хутгана. Өдөрт 1 аягаар хоолноос  20-30 минутын өмнө 1-3 удаа ууна. Араас нь 50мл ус ууна. Өлөн дээрээ уувал сайн. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 15 хоног.

Шүүдэргэнийн шүүсний исгэсэн хандмал: Угаалга шавшлага: Хамрынхаа 2 нүхийг ээлжлэн угаана. Нүд угаахдаа 1/3 цх 130мл буцалсан усанд найруулж өдөрт 2-3 удаа угаана. Уусмалаа нүдэндээ оруулаад 2 минут нүдээ анина. Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Уусмалаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. 3 хоолны халбагыг 900 мл буцалсан усанд найруулна. Маалингын тос дусаана. Дараа нь тампон шургуулна.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).