Irritable Bowel Syndrome
Хямарсан гэдэсний эмгэг (монгол)
Синдром раздраженного кишечника (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Хэвлийгээр хөөх, хатгуулах, нургиж өвдөх
- Гэдэс дүүрэх, унгуулах /gas/
- Цээж хорсох
- Хоолойн дээр юм торох
- Цээжний зүүн талаар өвдөх
- Бөөлжис цутгах
- Баруун хавирган тушаа өвдөх
- Хоол шингэхгүй байх
- Өтгөн хатах эсвэл гэдэс гүйлгэх /өглөө/
- Өтгөнөө гаргамаар санагдах
- Өтгөнөө гаргасны дараа дутуу юм шиг санагдах, өвдөх
- Шээсний салс нэмэгдэх /mucus in the urine/
- Ойр ойрхон шээх
- Ам хуурайших
- Өтгөн дээр салст үүсэх зэрэг болой.
Хүндэрсэн үед дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):
- Дархлаа сулрах
- Архаг ядаргаа
- Батга шовил
- Арьсны асуудал /хоол, арьсны элдэв харшил үүсэх/
- Кортизолын илүүдэл /КИ: доорх бүдүүвчээс үзнэ үү/
- Бөөрний дээд булчирхайны сульдаа /БДБС/
- Андрогены илүүдэл /АИ/
- ШБЗХӨ, бөөр, түрүү булчирхайны үрэвсэл, томролт, шохойжилт
- Бүдүүн гэдэсний үрэвсэлт шархлаа
- Үс халзрах
- Өндгөвчний сувдан хэлхээ уйланхай /ӨСХУ/
- ББДД
- Гүзээ суух
- Сэтгэл зовнил
- Толгой өвдөх
- Үе мөч өвдөх, архаг ядаргааны хамшинж бүхий булчин шөрмөсний эмзэглэл
- Байнга ханиад, томуу хүрэх
- Ауто дархлааны өвчин тусах
- Хорт хавдар зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):
- Дархлаа суларсан
- Эм байнга уух
- Архаг стресс
- Нян тухайлбал, хеликобактер пилори
- Шимэгч үржих
- Ходоодны хүчиллэг багасах
- Ходоод гэдэсний бичил тэмтрүүл /Small Intestinal Villi/ гэмтэх
- ХГЗ сиймхий, өнгөргүй болох
- ХГЗ-ын үрэвсэл, магадгүй улайлт үүсэх
- Архаг ядаргаа зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, киви, исгэсэн хоол унд, сармис, маалингын үр байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа, шар будаа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С”, “В-5”, “Д” аминдэм, омега-3 өөх тос.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Хямарсан гэдэсний эмгэгийн эмчилгээ, сувилгаа нь үндсэндээ доорх 4 хүрээнд чиглэгдэнэ. Үүнд:
- R1- Remove: Хор гадагшлуулах өөрөөр хэлвэл, стресстэхгүй байх, биед байгаа элдэв мөөгөнцөр, нян, вирус, шимэгчийг гадагшлуулах, хоолны цэснээс дараах харшил үүсгэгч хоолыг авч хаях, тухайлбал: хэт боловсруулсан хоол, жүрж, сүү, өндөг, эрдэнэшиш, глютентэй үр тариа, шар буурцаг, газрын самар, сода, архи, кофе, кетчуп, зарим хоол амтлагч.
- R2- Repair: ХГЗ-д өнгөр тогтоох: Үүнд омега-3 өөх тос, киви, цайр, “В-5”, “Д” аминдэм тустай.
- R3- Replenish (Restore or Reinoculate): ХГЗ-ыг сайн нянгаар цэнэглэж, хамгаалалт хийж өгөх: Үүнд исгэсэн хоол, унд, сонгино, сармис, газрын лийр, эслэг ихтэй хоол /хошуу тариа, түрэг шош, алим, маалингын үр/ тустай.
- R4- Replace: Шаардлагатай гэж үзвэл хоол боловсруулагч зарим энземийг уух.
Эмчилгээний энэ аргыг барууны орнуудад “4 АР” хөтөлбөр буюу “the 4 R’s of Gut Healing Program” гэх ажээ.
Дашрамд дурдахад, дархлааны эд эсийн 75% нь бүдүүн гэдэсэнд байдаг аж. Эдгээр асуудлууд яваандаа ауто дархлааны эмгэг үүсэх шалтгаан болно. Иймд ХГЗ-ын энэхүү зовиурыг цаг алдалгүй илааршуулах хэрэгтэй.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байвал зохино.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, кофе, хар ба ногоон цай, чихэр, саахар, саахар орлуулагч, эрдэнэшишийн сироп, туурам, даршилсан, утсан, шарсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан болон түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Дээр дурдсан үрэвсэл үүсгэгч хоол унд
Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
- https://chopra.com/articles/heal-your-gut-with-the-4r-program
- https://econet.ru/articles/60724-lechenie-sindroma-razdrazhennogo-kishechnika-narodnymi-sredstvami
- https://www.planetnaturopath.com/functional-pathology-testing/the-4-rs-of-gut-healing/