Царгас
Yellow-flowered Alfalfa flower and leaf (english)
Люцерна серповидная (ру́сский)
Medicago falcata (latīna)
(хянгар буюу хадуурархуу царгасны цэцэг, навч)
Арга: 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийхээр тооцож 3-5 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 1/2-1 аягаар хоолноос өмнө 2-3 удаа ууна. Халуун саванд идээшүүлвэл илүү үр дүнтэй.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэл нь цайвар шаргал өнгөтэй, тунгалаг, зөөлөн, гашуувтар амттай, дээр нь шар цэцэг нь хөвнө, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Байгалийн антибиотик
- Бие махбод цэвэршүүлэх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хордлого тайлах
- Хумсны мөөгөнцөр
- Цус цэвэршүүлэх
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
- Эхийн сүү саамшуулах