Нимбэг (нимбэгний хальс)
Lemon and Lemon Peels (english)
Лимон и лимонная цедра (ру́сский)
Citrus limon Cortex (latīna)
Нимбэгний нунтагласан хальс
Аяга, данх, зэсэн эдлэл, зуухаа арчиж угааж болно. Лаа хийхэд ашиглавал гоё үнэр гаргана. Хатаасан ургамалдаа хийвэл гоё үнэр хадгалагдан үлдэнэ. Жижиг уутанд хийгээд аялалд авч яваад үнэрлэвэл бөөлжис цутгахыг зогсооно.
НИМБЭГНИЙ КИСЕЛЬ /ТУРААХ ТЕХНОЛОГИ/: 1 хоолны халбага нунтагласан хальс, ½ цайны халбага цагаан гаа, ¼ цайны халбага заарт мовира /корица/-г 1 аяга буцлам халуун усанд хийж 1 цаг идээшүүлж шүүнэ. Зөгийн балаар амтална. Өдөрт 1 аягаар хоолноос 15-25 минутын өмнө 2 удаа ууна. Энэ үед өдрийн турш ахиухан ус уувал илүү үр дүнтэй.
Ходоодны хүчиллэг ихэдсэн, ХХШ, ХГЗӨ, шээс, цөсний чулуу, арьсны харшилтай үед зохимжгүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбод цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Хоолны шингэцийг сайжруулах
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Шүд цайруулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Ялзмаг хор гадагшлуулах
- Яс, шүд бэхжүүлэх