Seasonal Allergies

Улирлын чанартай амьсгалын замын харшил (монгол)
Сезонная респираторная аллергия (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Найтийх
  • хамар битүүрэх
  • нус, нулимс гойжих
  • нүд загатнах, нүд халуу оргих
  • хуурай ханиах
  • чих дүнгэнэх
  • хэвлийгээр дүүрэх
  • ядрах
  • толгой өвдөх зэрэг болой.

 Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):

  • Бөөрний дээд булчирхай сульдах /БДБС/
  • Дархлаа муудах
  • Хоол боловсруулах эрхтэнүүд сулрах
  • Ходоод гэдэс өнгөргүй болох
  • Дараах аллерген буюу антител байх. Үүнд: Ургамлын тооцонцор, ахуйн тоос шороо, хөгц, шимэгч, гэрийн тэжээвэр амьтан, жоом, тамхины утаа, будаг, эм гэх мэт.
  • Өндөг, сүү, бяслаг, самар зэрэггол харшил үүсгэгчид идэх
  • Ферментийн дутагдал үүсэх
  • Уламшил байх магадлалтай.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Шингэн юм сайн ууна. Өөх тос багатай хоол иднэ. Халгай, ногоон навчит жимс, хүнсний ногоо, байцаа, цэцэгт байцаа /кверцетин агуулдаг/, хүрэн манжингийн үндэс, навч, цагаан гаа, шар гаа, сонгино, сармис, лууван, загас, кумины үр, амьд исгэсэн хоол /исгэсэн алимын шүүс, тараг, кимчи, даршилсан байцаа, ингэний хоормог, гүүний айраг, орос квас/. Сармисны ус ууна.

Аминдэм, эрдэс бодис:Биофлавоноид /кверцетин, катехин, хесперидин/, “С” аминдэм /энэ нь биофлавоноидын харшил намжаах үйлдэлийг хүчжүүлнэ/.

Цайр, магни, “В-5”,“В-6”, “А”, “Е” аминдэм. “Омега-3” өөх тос: Өдөрт 1 хоолны халбага маалингын тос ууна.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Улирлын чанартай харшилын эмчилгээ, сувилгаа нь амьсгалын замын үрэвсэл дарах, цөс хөөх, хоолны шингэцийг сайжруулах, амьсгалын зам, уушгины салслаг бүрхэвчийг тамиржуулах, сэргээх, эрхтэн, эд эсийн эрүүл үйл ажиллагааг сэргээн дэмжих /trophorestorative/, туулгах, элэг, тунгалгын эд эс, судлыг цэвэршүүлэх, дархлаа тэтгэх, дасгал хөдөлгөөн, бясалгал сайн хийхэд чиглэх ёстой.

Улирлын харшил эхлэхээс 1-2 сарын өмнөөс ургамлаа ууж эхэлнэ. Хүмүүс өөр өөр хосгүй тул нэг ургамал таарахгүй бол нөгөөг амтлаад үзэх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул эдгээр хүчин зүйлийг оношлох, эмчлэхдээ харгалзвал зохино.

Дээрхи зөвлөмжийн дагуу үйлдэхэд 14-21 хоногийн дараа мэдэгдэхүйц үр дүн гарч эхэлдэг.

Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, цай, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, ялангуяа шар айраг, дарс, янз бүрийн чипс, лаазалсан хоол, зөгийн бал, гадил жимс, нимбэгт жүржний төрлүүд, шоколад, хүнсний будаг, газрын самар, дрожжтой хоол, улаан буудай, хөх тариа, арвай, хошуу тариа, сүү, саахар болон саахар оруулагч, боов шоов зэрэг дээд гурилан бүтээгдэхүүн /нүүрс ус/.

Хэт идэхгүй байх. Оройдоо унтахаас 3 цагийн дотор хоол идэхгүй байх.

Эх үүсвэр:

https://dogwoodbotanical.com/putting-an-end-to-seasonal-allergies/

Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA

http://www.naturopathic.org/content.asp?contentid=117

http://wellnessmama.com/8370/allergy-relief-remedies/

https://www.sciencebasedmedicine.org/naturopathy-for-allergies/

http://www.chinese-herbs.org/respiratory-allergies/

http://health.wild-mistress.ru/wm/health.nsf/publicall/E515C6EF8A6034C1C32578950076DF37

 

Possible common causes

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).