Pimples (Zits, Spots)
Батга шовил, юм туурах (монгол)
Угри, прыщ (ру́сский)
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Өөх тосны булчирхай, бамбай булчирхай, БДБ, нөхөн үржихүйн дааврын тэнцвэр алдагдах;
Төмсөг, өндгөвч, бөөрний дээд булчирхай андроген даавар ялгаруулдаг. Хамгийн сайн мэдэгдэж байгаа андроген даавар бол тестестерон юм. Андроген даавар нь өөх тосны дааврыг хянаж байдаг. Андроген даавар ихсэхээр арьсны өөх тос өтгөрч /sticky sebum/ арьсны сувгийг бөгөлдөг.
- Стресс ихдэх. Стрессдэх үед кортизол даавар ихэддэг. Энэ нь батга гарах нэг шалтгаан болно. Хүчиллэг ихтэй хоол унд, хэт боловсруулсан үр тариа энэхүү кортизол дааврыг нэмэгдүүлдэг.
- Ходоод гэдэс хямрах, гэдэсний үйл ажиллагаа алдагдах, өнгөргүй болох, өтгөн хатах, буруу хооллолт /саахар, чихэр их иддэг, байнга хүйтэн ундаа уудаг. Голдуу цээжээр гарна/;
- Нарийн ба бүдүүн гэдэс өнгөргүй болох /ханаар нь хоол шүүрээд цусанд ороод бна/ нь дааврын тэнцвэрийг алдагдуулдаг хүчин зүйлсийн нэг аж. Тухайлбал, үүнд бамбай булчирхайн даавар илүүтэй хамаатай. Өнгөр тогтоох үндсэн хүнс бол эсгэсэн хоол, ясны шөл, эслэг ихтэй хүнсний ногоо билээ. Нөгөөтэйтүүр, өнгөргүй болгодог хэт боловсруулсан хоол, глютин, транс өөх тос /hydrogenated oils: маргарин, хонь, ямааны өөх зэрэг өрөөний хэмд царцдаг өөх тоснууд/, уур уцаараас хол байхыг эрмэлзэе. Хеликобактер пилорийг хэвийн хэмжээнд байлгавал зохино.
- Дархлаа сулрах /энэ үед голдуу нуруу орчмоор гарна/;
- Түүнчлэн уламшлал байх магадлалтай гэж үздэг.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй.
“Омега-3” өөх тос /зэрлэг загас, маалингын үр, хушга, бэлчээрийн малын бүтээгдэхүүн/-ыг идэж байх хэрэгтэй. Энэ өөх тос андроген ба тестестерон дааврыг бууруулна.
Харин “Омега-6” өөх тос /үүнд наранцэцэг, эрдэнэшиш, хөвөнгийн үр, ерэнд /canola oil буюу Рапсовое масло/, шар буурцаг, газрын самрын тосууд багтана/-ноос болж өгвөл аль болох хол байхыг эрмэлзэх хэрэгтэй.
Эслэг ихтэй хоол идэж ууж байх хэргэтэй. Эслэг бол батганы жинхэнэ дайсан нь юм. Эмэгтэйчүүд хоногтоо 25г, эрэгтэйчүүд 38г эслэг хэрэглэх ёстой юм бна. Харин монголчууд эслэг харьцангуй бага хэрэглэдэг байх гэж би бодож бна.
Арвай, хар чавга, сахалины бөрөлзгөнө /жимс, навч/, монгол хөмүүл, нимбэгний хальс, маалингын үр, батраш, бууцай, түрэг шош, сэвэг зарам, алим, байцаа, жүрж, буудайн хивэг, банан, эрдэнэшиш зэрэг байгалийн бүтээгдэхүүнд хүнсний эслэг ихээр агуулагддагийг санаарай.
Сүүний хэрэглээг багасгана.
Биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг хангах хэрэгтэй. Өөр хэлбэл, аль болох шүлтлэг хоол хүнс хэрэглэж, хүчиллэг зүйлсээс татгалзаж байвал зохино. Хүчиллэг ихдэхээр хүний бие маш их ядардаг. Нөгөөтэйгүүр, стрессдэх нь хүчиллэг чанарыг үлэмж ихэсгэдэг болохыг санах хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь андроген дааврыг бууруулах, дархлаагаа тэтгэх, ХГЗ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байвал зохино.
Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй. Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарал үүслийн хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Сүү, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, саахар, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
“Здоровье” Аргументы и факты сонин, 2009 он, №32
https://www.naturalacneclinic.com/naturaltreatmentofhormonalacne/
http://netpryshhei.ru/pryshhi/telo/na-tele-gnojniki.html
Possible common causes
- Acidosis
- Adrenal fatigue
- Androgen excess
- Cirrhosis of the liver
- Cushing’s disease
- Depression
- Dihydrotestosterone (DHT)
- Dysbiosis (Leaky Gut)
- Estrogen dominence
- Fatty liver
- Helicobacter pylori
- Progesterone deficiency
- Sluggish Liver
- Toenail fungus