Helicobacter pylori

Хеликобактер пилори нянгийн халдвар (монгол)
Хеликобактер пилори (ру́сский)
Bacillus subtilis subsp pylori (latīna)

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хошуу тариа, сагадай, бог будаа зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Ус ихээр ууна. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, исгэсэн ундаа, ингэний хоормог, өөрөө даршилсан байцаа, жимс, хүнсний ногоо тухайлбал, хасарваань, хар чавга, гүйлсийн жимс, банан, алим, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, хушга, шар гаа, хар перец идэж байх.

Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен.

Сувиллын чанартай бусад зөвлөмж: Дархлаагаа тэтгэх, ходоодны хүчиллэгийг аль болох бага байлгах хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд халдварладаг тул “гэр бүлийн өвчин” гэх нь бий. Иймд гэрийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Зайлсхийвэл зохих зүйлс: Өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, хийжүүлсэн ундаа, архи, майонез, мөхөөлдөс, кофе, какао, цай, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, будаг оруулагч, нөөцлөгч агуулсан хүнс.

Талх бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

  • Анагаах арга билиг Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин №16 /169/ 2010
  • “Лиза” сэтгүүл 2008 он №51
  • en.wikipedia.org
  • www.dreamstime.com

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).