Манжуур тэрэлж
	(навч, цэцэг. нутгийн нэршил: далий ягаан)
Эрсдэлгүй хэрэглэх арга: 1-2 амны хоолны халбагыг 1 аяга усанд хийж, 4-5 минут буцалгаж, хандалж, шүүнэ. Өдөрт 50мл-аар хоолны өмнө 2-3 удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно. Цэцгийг салатанд хийж болно.
Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэл нь алтан шаргал өнгөтэй, тунгалаг, өвөрмөгц амттай, анхилуун гоё үнэртэй. 
	
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
Тэмдэглэгээний утга


 Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
 Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
 Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
 Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
 Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.