Даливсын цомог
Herbal Formula including Burdock (english)
Фитосбор включая лопух большой (ру́сский)
Үндсэн арга: 2-3 хоолны халбагыг 500 мл усанд хийж, 1-2 минут буцалгаад, шөнөжин идээшүүлж шүүнэ. Халуун саванд хийж болно. Өдөрт 150 мл-аар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 21 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Эхлээд идээшмэл дээрээ маалингын тос заавал дусаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Дараа нь тампонд нэвчүүлж шургуулна.
Зохимжгүй заалт: Цусны даралт бууруулагч эм, шээс хөөгч эм, чихрийн шижингийн эм, антибиотек эмтэй харшлах магадлалтай.
Амталгаа: Усан идээшмэл нь бор шаргал өнгөтэй, цай шиг амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Бие махбод цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Микобактериум нянгийн халдвар
- Нойр булчирхай хамгаалах
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Таргалалт (тураах)
- Үрэвсэл дарах
- Хордлого тайлах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Шээс туух
- Элэг хамгаалах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эмийн хордлого тайлах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
- Ялзмаг хор гадагшлуулах